“Эрдэм Транс” компанийн мөнгө угаалтыг зогсоогооч, С.Амарсайхан дарга аа

Төрөөс нийтийн тээвэр эрхлэгчдийг дарамталж байна. Энэ үгийг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хэлж байна. Тэдний гүйцэтгэсэн ажлын цагийг хууль бусаар хасаж тооцож, нөхөн олговроо дутуу өгдөг хэмээн гомдоллож байна. Гэсэн ч хүндрэлтэй нөхцөлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч үүргээ гүйцэтгэж байгаагаа өнөөдөр мэдээлж байна.

Атибус компанийн Ерөнхий захирал Г.Баярмагнай “Хотын дарга аа, нийтийн тээврийг хөгжүүлээч ээ. Нийтийн тээврийг баталгаатай болгооч ээ. Нийтийн тээврийн битгий бизнес хийгээч ээ гэж өнгөрсөн 09 дүгээр сарын 26-нд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй.
Я.Эрдэмбилэг захиралтай “Эрдэм Транс” компани парк шинэчлэл хийхгүй жилд хоёр тэрбум төгрөг хэмнэж байна. Учир нь үйлчилгээнээс хасагдах ёстой 70-80 автобусын үйлдвэрлэсэн оныг засч, нийтийн тээвэр явуулж, иргэдэд үйлчилж байна. Тэгээд нийслэлээс зардлын санхүүжилт өгдөг. Үүнийг нь би мөнгө угаалт гэж нэрлэж байна. Үүнийг зогсоогооч гэж хотын даргад хандсан ч арга хэмжээ авсангүй” гэдгийг хэллээ.
Улаанбаатар хот дүрвэгсдийн хуаран болсон. Хүртээмжгүй нийтийн тээврийг далимдуулж, хөдөө орон нутгаас хүн бүр приус унаж, хотын зах руу үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Дээр нь мөнгө хураалтын смарт үйлчилгээг дутуу хэрэгжүүлснээс болж санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон. Энэ байдлаас гарах арга замаа олохгүй, удахгүй тэг зогсолт хийх байдалд тулаад байна. Аж ахуйн нэгжүүд өрнөөс өрний хооронд ажиллаж, төрөөс дорвитой шийдвэр гаргахыг хүлээсээр байна гэсэн мэдээллийг нийтийн тээвэр эрхлэгчид өгч байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ