Налайхын замыг ирэх сарын 4-нд нээнэ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний хооронд нээхээр ажиллаж байна гэж Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлж байсан.
Тэгвэл Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 4-нд албан ёсоор нээхээр болжээ. Одоогоор гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд үргэлжилж байгаа аж.
Төслийн хүрээнд :
20.9 км авто зам, 38 байршилд ус зайлуулах хоолой
3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүр
5 байршилд явган хүний гүүрэн гарц, явган хүний зам, дугуйн зам баригдахаас
38 байршилд ус зайлуулах хоолой,Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажлууд бүрэн дуусчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ