Байнгын хороо сайжруулсан түлшний талаарх мэдээллийг сонсоно

УИХ дахь байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана.
1.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтны мэдээллийг сонсох.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл/;
-
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
-
Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл/.
3.Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 14.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хаалттай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ