АНУ алан хядагчийн хамсаатныг 25 мянган доллараар шагнана

Аравдугаар сарын 27-ны өдөр Америкийн цэргүүд "Исламын улс" алан хядах бүлэглэлийн тэргүүн Абу Бакра аль-Багдадигийн эсрэг тусгай ажиллагаа явуулж, улмаар алан хядагчдын тэргүүнийг устгасан талаар өмнө нь мэдээлсэн.
Аль-Багдадигийн байрлаж байгаа газрыг америкчуудтай тохиролцоонд хүрсэн, алан хядах бүлэглэлийн толгойлогчийн туслахын ачаар тогтоосон гэж The Washington Post мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Исламын улс" бүлэглэлийн толгойлогчийн туслах АНУ-ын тусгай ажиллагаанд шаардлагатай бүхий л мэдээлэл тэр дундаа аль-Багдадигийн байрлах барилгын план зураг, Сирийн нутаг дэвсгэрээр явах замыг гаргаж өгчээ.
Америкийн цэргүүд алан хядагчдын тосгонд ирэхэд мэдээлэгч тэнд нь байсан бөгөөд ажиллагаа явуулснаас хоёр хоногийн дараа гэр бүлийнхэнтэйгээ хамт Сирийг орхин гарчээ. Түүнийг америкчуудтай хамтран ажилласных нь хариуд 25 мянган ам.доллар олгохоор болсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, толгойлогчийн туслах аль-Багдадиг устгуулах шалтгаан байсан бөгөөд гэр бүлийн нэг гишүүнийг нь хөнөөсний хариуд өшөө авах зорилгоор АНУ-тай хамтран ажилласан гэнэ.
Исламын улсын тэргүүнийг устгажээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ