Зимбабве шинэ мөнгөн дэвсгэрттэй болно

img

Зимбабве улс шинэ үндэсний валют болох зимбабве доллартай болоод дөрвөн сар болсны дараа шинэ мөнгөн дэвсгэрт, зоос гаргахаар болсон талаар ВВС мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор тус улсын иргэдийн ихэнх нь цахим мөнгө ашиглаж, эсвэл зээлийн картаар төлбөр хийж байгаа гэнэ. 

 

Инфляцийн хэт өндөр түвшин, түлш, цахилгаан эрчим хүч, ундны усны  хомсдол нүүрлэсэн хэвээр байгаа Зимбабве улсын төв банк хоёр долоо хоногийн дотор шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргана гэж мэдэгджээ. Мөн цаашид инфляцийг хөөргөдөхгүйн тулд шинэ дэвсгэртүүдийг аажмаар гүйлгээнд оруулна гэж Зимбабвегийн Төв банкны тэргүүн мэдэгдсэн байна. 

 

Эргэн сануулахад, энэ улс 2016 оноос хойш бэлэн мөнгөний хомсдолд орж байсан бол хэдэн сарын өмнө  эдийн засгаа тогтворжуулах үүднээс ам.доллараас татгалзсан юм. 

 

Энэ улс 2008 онд жилийн инфляци нь 500 тэрбум хувьд хүрснээр түүхэнд үлдэж байлаа. Улмаар 2009 онд Зимбабвегийн эрх баригчид үндэсний валютаасаа татгалзаж, үүний оронд ам.доллар ашиглахаас аргагүй болсон юм. 

 

Баатраас дарангуйлагч болж хувирсан Мугабе 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Найрамдал:
Манай Монголын жагсаалт найз маань шинэ мөнгөтэй болох нь, ингэхэд Хүрэлсүх Зимбабве найзынд төрийн айлчлал хийвэл яасын
2019-10-30