С.Дөлгөөн: Маргааш өнөөдрөөс залуу

img

-Эрүүл мэнд, гоо сайхны асуудлаа та өөрөө шийдэж чадна-

 

Дорнын ард түмний ахуй соёл, өөрсдийгөө эм хэрэглэлгүйгээр анагаах ухаанд харин гоо үзэсгэлэн, эрүүл мэндээ удаан хадгалах, өөрсдийгөө илүү залуу, чийрэг байлгах аргуудыг хэрэглэсээр иржээ. 2000 гаруй жилийн түүхтэй, Хятад төдийгүй Япон, Вьетнам, Сингапур зэрэг Азийн олон оронд өнөөг хүртэл өргөн хэрэглэгддэг эмчилгээ, гоо сайхны нэгэн арга бол гуаша иллэг билээ. Өдгөө Хятадад гуаша иллэгийн техник, аргаар мэргэшиж нэрд гарсан, гуаша эмчилгээний No1 мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессорын гарын шавь, мэргэжлийн ахлах зэрэгтэй, олон улсад багшлах эрхтэй,  Монгол, Хятад, Солонгос, Европт гуаша иллэгийн мэргэжлийн хичээлийг зааж буй С. Дөлгөөнтэй бид ярилцлаа.

 

-Одоогоос гурван жилийн өмнө та  анх гуаша иллэгийн хичээл зааж байсан үеийг бодвол Монголд хүмүүс энэ талаар харьцангуй мэддэг болжээ.  Гуаша гэж чухам юу болох, ямар ач тустай эмчилгээ вэ гэдэг дээр мэргэжлийн хүний хувиар юуг онцолж хэлмээр байна вэ?

 

-Гуаша иллэгийн ач тусын тухай би өмнөх ярилцлагууддаа ч хэлж байсан даа. Энд цухас дурдвал, хүний бие махбодын эрхтэн болгоны харгалзах судас, судлын цэгт энерги сайтай хаш чулуугаар арьсыг хусаж, эд эсийг цочроож, арьсаар дамжин биеэс хорыг гадагшлуулснаар дархлаа сайжирч, бүх биеийн цусан хангамж сайжирч, улмаар өвчин эдгэрэх нөхцөл бүрддэг. Нүүрний гуашаны тухайд гэхэд арьсыг хэсэгчлэн цочроож, гуашадсаны дараа арьсны нүх сүв онгойж, хөлс бохирдлыг гадагшлуулж, нарийн болон хялгасан судсуудыг тэлж, цусны эргэлтийг сайжруулах, цусны жижиг эргэлтийг дэмжиж, тунгалгийн урсгалыг идэвхжүүлж, хүний нүүрний төрөлхийн өнгө сэргэж арьсыг уян хатан залуу болгоно гэсэн үг.

 

Гуаша эрүүл мэнд, гоо сайханд ямар ач тустайг жишээгээр хэлье л дээ. Орчин үеийн хүмүүс гар утас, таблет удаан хугацаагаар хэрэглэж буйгаас хүзүүний шохойжилт газар авч байна. Цаашлаад нуруу хөших, хуян хөөрөх, өтгөн хатах  гээд бидний амьдралын хэв маягаас үүдэлтэй олон өвчнийг гуаша иллэгийг зөв, тогтмол хийснээр эдгээж болно. Цаашлаад даралт харваснаас болоод нүүр нь саажсан, мэдрэлийн ачааллаас үүдэлтэй мурийлт, татсан хүн гуашаг зөв, тогтмол хэрэглэснээр эрүүл болж байна. Нэгэнт л бид технологийн дэвшил, ухаалаг гар, таблетын хэрэглээнээс зугтаж чадахгүй бол хор нөлөөг нь арилгах, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах арга техниктэй болчих нь зөв.

 

-Гуашаг хийхэд “Зөв, тогтмол” гэдэг үгийг та онцолдог. Нөгөө талаас бичлэг хараад, эсвэл хүн иллэг хийж байгааг хараад сурчихна гэдэг хандлага байна. Та энэ тухайд юу зөвлөх вэ?

 

Аливаа зүйлийг зөв техникээр, тууштай удаан хугацаанд хийх нь өндөр үр дүнд хүргэдэг шүү дээ. Тэр тусмаа эд эсэд нөлөөлөх, эдгээх гэхээр мэдээж  онолын мэдлэг, дадлага туршлага хэрэгтэй. Хүний бие махбодын эрхтэн болгоны харгалзах судас, судлын цэгийг хусах гэхээр хамгийн наад зах нь энэ судлууд хаана байгааг мэдэх хэрэгтэй болно. Харахад амархан санагдаж мэдэх ч хэн ч зүү, төөнүүрийг дур мэдэн хийхгүйтэй л адил юм. Тиймээс мэргэжлийн багшаар заалгах, дараа нь бататгах, тэгээд тогтмол, зөв техникийн дагуу хийх чухлыг онцлоод байгаа хэрэг л дээ.

 

Харин үйлчилгээ авч байгаа бол хүнд хийх эрхтэй  мэргэжлийн гоо сайхны сургалтад хамрагдсан эсэхийг та өөрийнхөө аюулгүйн үүднээс лавлах хэрэгтэй. Гуаша үйлчилгээ хийж байгаа хүн, уламжлалын эмч, хятад эсвэл өвөр монгол хүн болгон мэргэжлийн гуаша хийдэг, сайн дадлагажсан гэж ойлгож болохгүй л дээ. Энэ нь эмч бүр шүд авч чадахгүйтэй л ижил ойлголт. Жишээ нь, хүний нүүрэн дээрх асуудал, илрэх шинж, арьсны онцлог гээд бүгд өөр бүтэцтэй байхад зөвхөн өөртөө хийж сурах сургалтад суусан хүн хүнд заах, хүнд гуаша хийгээд явах нь үнэхээр боломжгүй, эрсдэл маш өндөр. Эрүүл мэнд, гоо сайхнаа даатгаж байгаа учир та иллэг, эмчилгээ хийж байгаа хүний хаана, ямар сургууль, сургалт төгссөн, ямар сертификат авсан гэдгийг харах эрхтэй, харах ч ёстой.

 

Гуаша эмчилгээний нэг номерын мэргэжилтэн, холограф гуаша болон холограф судлалын гуашагаар гоо сайхан, эрүүлжих аргыг үндэслэгч Жан Шиүчин профессор гэхэд ганцхан монгол шавьтай, тэр нь би. Өвөр монголоос гэвэл ганцхан эрэгтэй зөвхөн биеийн гуаша хийдэг шавь бий. Мэргэжлийн сургалт явуулаад, бүгд бүртгэлтэй, эргэх холбоотой ажиллаж байнга мэдээлэл солилцож, бас давхар суралцуулах тогтолцоогоор шавь нараа бэлддэг. Ингэж улам сайн дадлагажиж байж БНХАУ-ын бүртгэлтэй шалгалтыг өгч QR кодтой олон улсад заах эрхийн гэрчилгээгээ авах гэх мэтчилэн нарийн зүйлүүд  байдаг тул та өөрөө л өөртөө эзэн байж салон, багшаа зөв сонгох хэрэгтэй.

 

-Монголд гуаша массажны үйлчилгээ явуулдаг гоо сайхны газар, гуаша заана гэсэн сургалт цөөнгүй байна. Бас гуаша ялтас ч олон төрлөөр зардаг. Гэтэл аль нь сайн бэ гэсэн асуултыг хүмүүс голчлон асуудаг?

 

-Сайны хажуугаар саар нь ч байна. Уламжлалт гуаша, орчин үеийн гуаша гэж яриад байна. Энэ бол төөрөгдөл. Хүний нүүрний бүтэц, эд эрхтний байрлал өөрчлөгдөхгүй учир мэргэжлийн стандартад нийцсэн гуаша ялтас ердөө л ганц төрөл л байхад хангалттай байдаг. Харин хүний биеийн онцлог, нүүрний бүтэц, арьсны онцлог, асуудлаас болоод гуашагаар хэрхэн тохиргоо хийх, гуашаны даралтыг хэрхэн тааруулах, мяраалаг эсвэл жижиг нүүрэнд ямар аргаар хийх, ази  болон европ нүүрэнд барилтууд өөр болж ирэх гээд мэдээж  барих ёстой дэг, онолын нарийн мэдлэг, мөрдөх журам бас бий. Түүнийг үл тоож болохгүй. Жишээ нь, гадагшлуулах  гуаша иллэгийн үед хоргүйжүүлэх, бохирдол гаргах, цэвэрлэгээний үйлчилгээтэй байдаг бол нөхөх гуашагаар өөрт дутагдалтай, алдагдсан, сул хэсгээ нөхөн дүүргэх тохиргоог хийж эмчилгээний гуашаг хийдэг.

 

Хүмүүс зарим зүйлд хэт туйлшрамтгай хандах нь бий. Хаанаас ч хамаагүй ялтас аваад, хэнээр ч хамаагүй заалгаад сурчихна гэж бодох, эсвэл онол мэдлэггүй, туршлагагүй атлаа хүнд дур мэдэн иллэг хийх нь ч байна. Гуаша ялтасны стандартын хувьд судасны судлын цэгээр дамжуулан эмчлэхэд хамгийн сайн нөлөө үзүүлдэг материалыг сонгон авч хэрэглэх нь үр дүнтэйг шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Тиймээс хүний биед хэрэгтэй кальци, кали, магни, төмөр, цайраас тогтсон эрдэст сайн чанарын хаш чулуу нь хүний биед  цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулах гээд олон ид шидтэй, бие организмд хэрэгтэй чухал элементүүдийг нөхөж өгдөг гайхалтай нөлөөтэй.

 

Харахад хэлбэр дүрс нь ижил юм шиг боловч нимгэн, нүүрэнд таарах стандарт хэмжээ алдагдсан шил, пластик материалын найрлагатай гуаша ялтас нь үр дүн гарахгүй, таталт хийж болохгүй гар хальтирах, нүүрний хэсэг бүрт таарахгүй байх жишээтэй. Тиймээс сургалтандаа зөвхөн БНХАУ-ын уламжлалт анагаах ухааны хүрээлэнгээс батлагдсан, стандартад нийцсэн хаш чулуун ялтас, зориулалтын гуашаны тосоор манайх мэргэжлийн гуаша сургалтыг явуулдаг.

 

-Монголд анхлан гуаша массажийг нэвтрүүлж, танхимын сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ сургалтынхаа тухай хуваалцаач?  

 

-Сүүлийн таван жил би Бээжин, Шанхайд сурч ажиллаж, одоо бол Европт суурьшиж байна. Монголд цөөн хоногоор ирж очихдоо танхимын сургалт явуулахаас гадна өөртөө болон бусдад мэргэжлийн гуаша иллэг хийх массажистын сургалт, цаашлаад биеийн гуашаны сургалт, ахисан шатны сургалт, VIP онлайн хичээл ч заадаг. Шавь нартайгаа эргэх холбоотой байж, дадлагажуулж, чадваржуулах тал дээр байнга анхаарч, зохиогчийн эрхтэй гарын авлагаар ханган, мэдлэг мэдээллээ хоорондоо солилцсоор ирлээ. Мөн онолын мэдлэг эзэмшин хүнд гуаша хийж хоёр жил гаран дадлагажсан, анхдагч шавь нараасаа сонгон өөртөө гуаша хийж сургах багшийн сургалтыг  Хятадын мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийн дагуу хамтран зохион байгуулж мэргэжлийн сертификаттай  найман багш бэлдсэн байгаа.Тэгэхээр монголд танхимын сургалтыг шавь нар минь цаашид явуулах болно.

 

Шавь нар гэснээс, сүүлийн үед гуаша массаж хийгээд мөнгө олж байна, заагаад өгөөч гэсэн санал ч ирдэг. Зөвхөн мөнгө олох, бизнес хийх боломж гэж харж байгаа хүнд хичээл заана гэдэг хүндхэн эд л дээ. Яагаад гэвэл мөнгө олохоос илүү өөрөө үнэхээр сонирхолтой байх хэрэгтэй, чадах, чадахгүй хүмүүс хүнд гуаша хийнэ, эргээд үр дүн гарахгүй байх, цаашлаад элдэв хүндрэл үүсэхийг ч үгүйсгэхгүй.

 

-Эрс тэс уур амьсгалтай, чийглэг биш, хүнсэндээ мах голчлон хэрэглэдэг гээд монголчуудын хувьд арьсны асуудал үүсэх нөхцөл цөөнгүй. Бүсгүйчүүддээ хандаж юу зөвлөх вэ?

 

-Нэг сонирхолтой судалгаа саяхан уншлаа л даа. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүндээ химийн 100 гаруй нэгдэл агуулсан зүйл хэрэглэдэг болсон гэж байна. Нөгөө талаар, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг агуулсан асар олон бүтээгдэхүүн, үйлчилгээ гарсаар буй. Таван минутын дотор үрчлээ тэнийлгэх тарилга, эсвэл долоо хоногийн хугацаанд нөсөө арилгах бүтээгдэхүүний орц найрлага хэр хүчтэй вэ, дээр нь эргээд үйлчилгээгээ удаан барих, эсэх, цаашлаад арьсанд хор нөлөө үзүүлэх үү гэдэг том асуудал. Хурдан үр дүнгээ өгөх, хүчтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ минь арьс болоод эрүүл мэндийн асуудлыг түр хугацаанд л дарах, гал унтраах зориулалттай зүйл. Гэтэл эрүүл мэнд, гоо сайханд тулгарсан нөгөө асуудал минь шийдэгдээгүй, эмчлэгдээгүй хэвээр үлдэж байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд үрчлээтнэ, эргээд нөсөө гарч болно. Өөрийнхөө жишээн дээр ярья л даа. Арьс минь өмнө нь эмзэг, Т хэсгээрээ тослогтдог байсан. Одоо бол хэвийн арьсны бүтэцтэй болсон, чийгшүүлэх бүтээгдэхүүн зохистойгоор хэрэглэхээс өөр онцгой арчилгаа шаардлагагүй л байна даа..

 

Арьс, биеийнхээ онцлогийг олж мэдэх, цаашлаад өөртөө тохирсон, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, биедээ шим, тэжээл өгөх хүнсээ сонгох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг бидний амьдралыг олон талаар, сайн сайхнаар өөрчлөх цогц хэмнэл, бүхэл бүтэн философи юм шүү дээ. Тэгэхээр хоол хүнс, дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, гоо сайхан болон амьдралын хэвшлээ илүү байгальтайгаа ойр натурал аргыг сонгоорой л гэж хэлмээр байна. Дээр нь нэмж хэлэхэд, та мэргэжлийн түвшинд гуаша иллэгийг хийлгэснээр, эсвэл өөртөө мэргэжлийн түвшинд хийж сурснаар маргааш өнөөдрөөс залуу байх бүрэн боломжтой. Ер нь монгол эмэгтэй хүн бүр, монгол айл бүр гуашатай болж, өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэнд гоо сайханд санаа тавьж яагаад болохгүй гэж.

 

-Гоо сайхны хүчтэй эмчилгээ, бүтээгдэхүүнээс илүү нүүрний йог, бумба гээд олон төрлийн арга техник байна. Энэ бүхнийг гуашатай хэрхэн хослуулах вэ. Хоорондоо харшлах зүйл бий юү?

 

-Гуаша иллэгийн хамгийн гол давуу тал нь арьсны асуудлыг шийдэж, бүтцийг нь эрүүл, хэвийн болгодог. Эмзэгшилтэй, сэвх нөсөөтэй, үрчлээтэй арьсыг тууштай, зөв, тогтмол гуашадсанаар хэвийн болгоно гэсэн үг. Үнэхээр тухайн нүүрний зарим хэсэг суларсан, өөхөн давхарга ихтэй бол йог, бумба зэрэг аливаа нэмэлт үйлчилгээг 10-15 минутаас илүүгүй хэрэглэж болно. Хүн спортоор хичээллэхдээ эхлээд биеэ халааж, дасгал хөдөлгөөндөө бэлдэж байгаад өөртөө тохирсон дасгалаа хийдэг шүү дээ. Үүн шиг гуаша бол мэдрэлийн үндсэн цэгүүдийг нээж өгч арьсыг бэлддэг суурь эмчилгээ гэж хэлж болно. Тиймээс ч жирийн иллэг нь арьсыг зөвхөн амрааж булчинг сулладаг бол гуаша иллэг нь холограф судлалаар эд эсийг цочроож, цусны эргэлтийг сайжруулан, нүх сүвийг нь нээж өгдөг тул арьсыг амраагаад өөрөөр нь чангалах үр дүнтэй. Харин гуаша хийхдээ болон дараа нь химийн орц ихтэй, хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл сөрөг нөлөө гарах эрсдэлтэй.

 

Та өмнө нь Солонгост, Хятадад гуаша иллэгийн сургалт явуулж байсан. Одоо Европт хичээл зааж эхэллээ. Ер нь Барууны орнуудад гуаша иллэгийг хэрхэн хүлээж авч байна вэ?

 

-Сүүлийн жилүүдэд Европ төдийгүй дэлхий дахинд эмийн бус уламжлалт эмчилгээ, химийн орц багатай гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхан, эрүүл мэндээ аюулгүй, байгалийн аргаар хадгалж үлдэх арга техник их дэлгэрч байна. 2020 оноос эхлэн эмгүй эмчилгээний эрин эхэлнэ гэж судлаачид ч онцолж байгаа шүү дээ. Тэр утгаараа европчууд маш их сонирхож, эерэг хүлээж авч байна. Миний хувьд Европт ирээд гуаша иллэгийн VIP үйлчилгээ явуулж, өөртөө болон хүнд иллэг хийх хичээл заагаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд чамгүй олон үйлчлүүлэгчтэй, шавьтай болж байна. Ер нь энэ чиглэлээр сурахыг чин сэтгэлээсээ хүссэн шавь нартаа хөгжих бүх боломжийг нь олгож мэдлэг мэдээллээр хангадаг.  Өмнө нь ихэвчлэн ази хүмүүст иллэг хийж, хичээл зааж байсан бол одоо европ хүмүүст үйлчилгээгээ хүргэж байгаа нь тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлж, дадлагажуулах боломжийг олгож байна гэж хэлж болно. Нөгөө талаас энд ч ялгаагүй стандартын шаардлага хангаагүй, мэргэжлийн иллэг хийхэд тохиромжгүй, нүүрний хэлбэрт төдийлэн тохирохооргүй ялтас, тос хэрэглэдэг тохиолдол байна.  Иймээс мэргэжлийн гуашаг зүгээр л иллэг биш эмчилгээ, бүхэл бүтэн цогц шинжлэх ухаан гэдгийг ойлгуулах, гуашагийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж ажиллаж байна даа.

 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Энэ сэтгэгдэл бичсэн хүн маш их атаархал дүүрэн байгаа юм байна бараг шөнийн гэрэл байлгүй дээ тэр хүн л ингэж Дөлгөөн багшид атаархдаг юм даа
2021-11-25
Zochin:
Uuruu l buh guasha aa zarj zaah sanaatai. Bitgii tegeerei. Zunduu humuus syrch medsen bgaa.
2019-11-10
Zochin:
Zunduu humuus guasha hudaldaalj bna. Bas uursduu suraad humuust zaaj bna. Youtube deer ch zunduu hicheel bhad zaaval nadaar geed bi geed bgaa ni unendee utgagui bna.
2019-11-10
Зочин:
Ямар салон нь био юм бэ? Та хаана vйлчилгээ явуулдаг вэ?
2019-11-08
Irgen:
Uuriiguu Hyatadad 1d orj bgaa geed bh shig blee shtee
2019-11-08
SHAVI:
Hen sain bugsiig n dolooj tos guashag n zarj ugsuniiguu VIP gej ontslood baih shigee
2019-11-06
Иргэн:
Ooriigoo sain magtaj ee ... shavi naraa yalgavarldag bol ta bagsh bishee
2019-11-06
Irgen:
Tiim shuu. Bugd l adilkhan erkhee avsan bkhad ter n best geed bkhaar yostoi ontsgui!
2019-11-06
шавь:
Төлбөр төлж, яг адил хөтөлбөр дуусгасан гоо сайханч, "шавь" нараасаа онцолж ганц нэгийг нь салонтой нь зарлаад байгаа тань гоё харагдахгүй байгаа шүү багшаа. Тэгвэл урамгүй л байна үнэндээ. Дахиж бүү ингээрэй гуйж байна
2019-11-01
Irgen:
Tiim shuu. Bugd l adilkhan erkhee avsan bkhad ter n best geed bkhaar yostoi ontsgui!
холбоо:
төлбөр хэд вэ, яаж холбогдох уу
2019-10-31