Калифорни: Рейганы номын санг хонин сүрэг галаас аварчээ
2019-11-01

 

Калифорни мужид асч буй ойн түймэр Рейганы нэрэмжит ерөнхийлөгчийн номын санд ойртон ирсэн, гал энэ барилгыг бүхэлд нь сүйдлэж болзошгүй талаарх мэдээлэл 10 дугаар сарын 30-ны өдөр гарч байлаа. 

 

Харин ВВС агентлагийн мэдээлснээр салхины чиглэл өөрчлөгдсний ачаар ерөнхийлөгчийн номын сан бүрэн бүтэн үлдсэн гэнэ. Мөн барилгын эргэн тойрон дахь өвс ургамлыг идсэн хонин сүрэг ерөнхийлөгчийн номын санг авч үлдэхэд тусласан гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

 

"Галын аюулгүй бүс бий болгохын тулд барилгын ойр орчмын өвсийг идүүлэхээр жил бүр мал сүрэг зориуд оруулдаг" хэмээн номын сангийн хэвлэлийн төлөөлөгч Мелисса Гиллер өгүүлжээ.

 

Энэ номын санд АНУ-ын 40 дэх ерөнхийлөгчийн нэн ховор гар бичмэлүүд хадгалагддагийн дээр Рейганы музей мөн Рейганы эхнэр Нэнси Рейганы бунхан номын сангийн цогцолборт багтдаг аж. Гал барилгад ердөө 15 метрийн зайтай тулж ирсэн тул маш ховор бүтээлүүд устах аюултай байсан бөгөөд гал унтраахаар нисдэг тэрэг ашигласан байна 

 

Эргэн сануулахад, АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэр дээр ойн түймэр гараад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ бүс нутгаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. 

 

Калифорнид 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
энэ хонь монь яах вээ, танай сайт яагаад сандуй ганбаатарын тухай нэг ч мэдээ гаргахгүй бна аа?
2019-11-01