С.Баяр “7 сарын 1”-нийг бичиж дуусгажээ

Ерөнхий сайд асан С.Баяр “7 сарын 1” номоо бичиж дуусгасан өнөөдөр цахим хуудсандаа бичсэн байна. Энэ тухайгаа тэрбээр “Энэ үдэш би "7 сарын 1" гэдгийг бичиж дуусгав. Яаж хэвлүүлэх вэ? Сая хуудаслан тоолов. Тэгтэл 60 % "нууц", "маш нууц", "маш нууц - онц чухал" тамгатай баримт ашигласан аж.Уг нь нууцлаад байх сүртэй юм алга.Түйтэр хэллэгээр бол "түй май" л юм даа... Түйтэр надад туслах уу?”хэмээн жиргэжээ.
Ерөнхий сайд асан С.Баярын “Жар хоног, жарны бутархай” номоо хэвлэгдсэн гарсан цагаасаа номын худалдааг тэргүүлж байгаа билээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ