З.Энхболд: АМНАТ-ийг Ч.Хүрэлбаатар хятадын импортлогчдын захиалгаар батлуулсан

ЕТГ-ын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултда хариулалаа.
-Генерал н.Баярмагнай Ерөнхийлөгч төрийн эргэлт хийж гэж ярьжээ. Энэ талаар?
-Ерөнхийлөгч тэр хүнийг танихгүй, тийм балай юм хийхгүй, тэр хүнийг таних ч үгүй. Баярмагнай нэг удаа телевизээр генерал хувцастай гарсан. Тэгэхэд нь би Батлах хамгаалахын зөвлөх Даваагаар дамжуулж, “генерал хувцас өмсөх дүрэм зөрчиж байна. Хариуцлага тооцно шүү” гэж сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй.
-Энэ хүнд хариуцлага тооцох уу?
-Төрийн эргэлт хийхээр оролдож байгаа хүнийг Тагнуулын газар судлаад хуулийн хариуцлага хүлээлгэх байх.
-Ерөнхийлөгчийн нэрийг бариад байна?
-Ерөнхийлөгчийн нэрийг дахин баривал хариуцлага тооцно. Ирэх сонгууль хүртэл цахимаар янз бүрийн зүйл гарна. Жишээлэхэд МАХН үнэгүй орон сууц өгнө гэж байгаа. Энэ нь Сонгуулийн хуулиар хориотой. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй.
-ҮХЦ Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо. Ерөнхийлөгч нөлөөлсөн гэж байгаа?
-УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж тувт худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын нөөц ашигласны татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ