Орос-Аргентиныг дамнасан “12 бэрс” хэмээх ажиллагаа

img

ОХУ-ын Гадаад тагнуулын алба, Дотоод хэргийн газар, Аргентиний Хар тамхитай тэмцэх газар, Германы Хар тамхины алба 2016 оноос энэхүү мөрдөн шалгах ажиллагааг хамтран хэрэгжүүлсний дүнд 10 гаруй жил Аргентинаас ОХУ-аар дамжуулан Европ  руу хар тамхи зөөдөг байсан, Оросын дипломат ажилтнуудыг эгнээндээ элсүүлсэн Аргентиний хар тамхины мафийн нэг сувгийг устгаж, шүүхэд шилжүүлээд байна.

 

Хачин үйлчлүүлэгч

 

Буэнос-Айресийн төв захын худалдаачин Хоорхе далайн үл мэдэг шорвог салхийг тааламжтай үнэрлэн, жижиг дэлгүүрийнхээ хаалтыг нээнгээ бугуйн цагаа харж, “шөнийн 2 цаг болж байгаа юм байна, үүр цайтал ч бас хугацаа байна аа, өнөөдөр чинь 12 дугаар сарын 14 /2016 оны/ хүүгийн хурим болоход 10-аад хоног үлдлээ “ гэж амандаа үглэн  сатаарч зогстол эл хуль захыг цочоон цагдаагийн алаг машин сүнхийн хажууд нь ирээд зогсов.  Хоорхе машин руу гүйн очиход өмнөөс нь саарал мундир чихэж өмссөн түрүүч буун ирэв. Түрүүч ноён худалдаачин та надад 400 кг гурил зараадах гэхэд Хоорхе. .Ноён цагдаа та тоглож байна уу? Шөнө дунд та тийм их гурилаар яах гээ вэ? Инжиртэй боов хийхэд ихдэх биш үү гэлээ. Түрүүч барьсан саваагаа савчин, за за таньд ямар хамаатай юм,  өгвөл л барав биш үү гэлээ. Хоорхе тийм их гурил өдийд олдохгүй ээ гурилын лангуу ажиллуулдаг Хуайло загасчилна гэж байсан. Тэр бид хоёрын загас барина гэж юу байх вэ? Эргийн хаа нэгтээ пиво гүзээлж суугаа биз гэлээ. 

 

Буэнос-Айросын Цагдаагийнхан Реколета дүүрэгт байрладаг ОХУ-ын Элчин сайдын яамны сургуулийн доод хонгилоос тоосго шиг хэмжээтэй, 30, 30-аар нь  12 чемоданд хийсэн героин олж, удирдлагынхаа шийдвэрээр өглөө ажил цуглахаас өмнө героиныг гурилаар сольж, чемодан тус бүрт байршил илрүүлэгч хийхээр яарч явсан нь тэр байж. Ингэж “12 бэрс” гүйцэтгэх ажлын арга хэмжээ эхэлжээ.

 

Аргентиний Цагдаагийнхан геройнтой чемоданыг илрүүлж байна. (Хавтаст хэргээс)

 

Аргентиний Аюулгүй байдлын сайд Патрисии Булричийн ажлын утас 13-ны өглөө огцом дугарлаа. Сайд утсаа түвэгшээсэн аятай авахад Аргентин дахь ОХУ-ын Элчин сайд Виктор Коронелли өглөөний мэндийг нь эрээд яаралтай уулзах хэрэгтэй байгаагаа дуулгав. Нэг талаас ноён сайд, ЦЕГ-ын дарга Херардо Отеро, Эрүүгийн тагнуулын дарга Хоорхе Домингес нөгөө талаас ноён элчин сайд, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны 3 офицер оролцсон уулзалт маш товчхон болж, талууд хар тамхины сүлжээг илрүүлж устгахад хамтран ажиллахаар тогтов.

 

Буэнос-Айрос дахь ОХУ-ын Элчин сайдын яам. (Хавтаст хэргээс)

 

Булрич Холбооны шүүхийн тэргүүнээс арга хэмжээг хэрэгжүүлэх зөвшөөрөл авч Аргентиний талаас Хар тамхитай тэмцэх албаны прокурор Диего Иглесиас, прокурор Эдуардо Тайно, Эрколини, Оросын талаас ХАБА, ДХГ-ын офицерүүд ажиллахаар тогтов. Прокурор Эдуардо, Эрколини нар нь Ерөнхийлөгч асан Фернандес де Киршнер болон түүний багийнхний хуйвалдааны хэргийг хамтран мөрдөж байсан туршлагатай хүмүүс байжээ.

 

ОХУ-аас Аргентинд сууж байсан Элчин сайд Виктор Викторович Коронелли

ОХУ-ын Гадаад тагнуулын газрын шинээр томилогдсон дарга Нарышкин Сергей Евгеньевичийг эл асуудлаар илтгэхээр ороход “Хойд урсгал” газрын тосны хоолойн талаар хүндхэн илтгэл сонсоод бухимдангуй байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “хэрэгт манай ямар түвшний, аль байгууллагын дипломатууд оролцсоныг аль болох түргэн илрүүлэх нь тун чухал, Сергей Евгеньевич таны ажил хүндхэн эхэлж байна. Михайл Ефримович (Фрадков. Тухай үеийн Гадаад тагнуулын газрын дарга асан )-ийн  хүмүүс оролцсон байвал та буруутай этгээдүүдийг  ямар ч өмгөөлөх, хамгаалах үйлдэлгүй шүүхэд шилжүүлэх, гадаад дахь товчлогчийн байгууллагууд (ОХУ-ын Гадаад тагнуулын газрын хилийн чанад дахь салбар, нэгж), нийт бие бүрэлдэхүүний дунд албаны шалгалт явуулж, найдваргүй этгээдүүдэд зохих арга хэмжээ авна биз. Гадаад яамны ажилтнуудыг хэрхэхийг Александр Васильевич (Бротников. Холбооны аюулгүй байдлын албаны дарга) мэдэж байгаа. Би Аргентин дахь Элчин сайд Виктор Коронеллийг албан тушаалаас нь чөлөөлөх зарлигт гарын үсэг зурна гэжээ. Хурандаа Нарышкин Ерөнхийлөгчийн өрөөг орхин гарахдаа уг нь Виктор Викторович хэргийг илрүүлэхэд нэн шаардлагатай, суугаа орны хууль, хүчний байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх яаралтай арга хэмжээг түргэн шуурхай зохион байгуулсан шүү дээ. Ажлаас нь хална гэдэг арай л ширүүн үү гэж бодсоноо улс орны нэр хүнд, магадгүй төрөлх байгууллагыг нь дэлхий дахины өмнө шаварт хутгасан хэрэг явдал болоод байхад хатуу ширүүн байх нь улстөрчийн зарчим юм байна гэж Ерөнхийлөгчөө зөвтгөлөө.

 

Олдсон геройн нь 389.2 кг татаж байсан ба Аргентиний Цагдаагийнханд үлдээж, Москвад дээж аваачин шинжлэхэд 70-88 хувийн геройны агууламжтай, 70 сая ам.доллараар үнэлэгдэх, дээд зэргийн бараа байв. Прокурор Тайно хэргийн материалаас харахад 389 кг геройн гэдэг их хэмжээндээ орно, энэ ачааг дипломат ачаа нэрээр онгоцоор зөөвөрлөх гэж байсан юм. Барааны эзэн Андрей Ковальчук гэгч байж магадгүй байна гэж мэдэгдлээ.

 

Бизнесмэн, тагнуулч, дипломат

 

 

Ковальчук 1968 онд Украины Черновицкий мужид төрсөн, хаана, ямар сургууль төгссөн, ямар ажил эрхэлж байсан тухай мэдээлэл хэргийн материалд алга байв.Тэрээр өөрийгөө ОХУ-ын ДХГ, Гадаад тагнуулын газарт ажиллаж байсан, Ханбургт бизнес эрхэлдэг гэж ярьсан байдаг. Дээд зэрэглэлийн коньяк, навчин тамхины худалдаа эрхэлдэг, Германы  Bossner Cigars компаний төлөөлөгч Константин Лоскутников OstWset сувагт Ковальчукийг ХБНГУ дахь Газпром компаний салбарын өндөр албан тушаалтан надад Европ, Латин Америкт ОХУ-ын ЭСЯ, Консулын шугамаар тагнуулын ажил эрхэлдэг, хурандаа цолтой хүн гэж танилцуулсан гэж ярьжээ.Ковальчук Буэнос-Айрес дахь ЭСЯ-аар ирдэг, яамныхан түүнийг таньдаг, Элчин сайд Коронелли ч дотно харьцдаг байжээ. Өөрөө ч Коммерсант сонинд “би ЭСЯ-ны аюулгүй байдал хариуцсан ажилтан Николай Шелепов, Элчин сайдын аюулгүй байдал хариуцсан, туслах Олег Воробьев нартай их ойр харилцдаг байсан гэж ярьжээ. Воробьев мөрдөн байцаалтад Ковальчуктай 2016 онд Аргентинд ОХУ-ын ДХГ-ын төлөөлөгчид ирэх үед танилцсан гээд Ковальчукийн ДХГ-ын Боловсон хүчний газрын орлогч дарга, хошууч генерал В.В.Гришинтэй хамт авахуулсан зургийг үзүүлжээ. Ерөнхийлөгч Путин удалгүй генералыг шүүхийн шинжилгээний тоног төхөөрөмж хууль бусаар худалдаалсан хэргээр ажлаас нь халжээ.

 

Ковальчук Москвад Нижнегородоос гаралтай, Герман дахь ОХУ-ын ЭСЯ-ны барилгын засварыг хийж байсан  Али Абянов гэгчтэй танилцжээ. Абянов 2011 онд Аргентин дахь ЭСЯ-нд аж ахуй даргаар томилогджээ. Ковальчук 2012-2015  онд Алигаар 25-30 кг жинтэй, чемодан 11 удаа зөөлгөжээ. Тэрээр байцаалтад би чемоданд татвараас зугтаалгасан вино, кофе, хагас үнэт чулуу л байгаа гэж бодсон. Би чемоданыг Элчин сайдын яамны байранд хадгалж байгаад дипломат тэмдэг нааж Орос руу явуулдаг байсан гэж мэдүүлжээ.

 

2016 оны 7 дугаар сард Шелепов Абянов руу утасдаж, Ковальчук хэдэн чемодан Орос руу явуулах гэнэ. Чи хадгалж байгаач гэжээ.Шелепов чемодануудыг өөрөө авчирсан бөгөөд Абянов тэднийг эхлээд Элчингийн байранд байлгаж байгаад сургуулийн хонгил руу зөөжээ. Абяновын томилолтын хугацаа дууссан учир ажлыг нь хүлээн авсан Игорь Роговоос Ковальчукийн чемодануудыг харж байхыг хүсчээ.

 

Чемоданууд Ковальчукийн санааг зовоож эхлэв. Тэрээр хэд хэдэн удаа Рогов руу утасдаж, чемодануудаа асуужээ. Энэ үед Аргентиний иргэд болох, орос үндэстэн Иван Близнюк, Александр Чикало нар чемодануудыг Орос руу оруулах ажлыг хөөцөлдөж байв. Иван Близнюк нь 1990-ээд онд Аргентин руу цагаачлан гарсан, Буэнос-Айресын Цагдаагийн Элчин сайдын яамдын харуул, хамгаалалтад ажилладаг хүн юм байна.

 

Далайн арслангийн арьс

 

Зүүн гар талд Ковальчук, баруун гар талд Иван Блюзник. (Хавтас хэргээс)

Иван, Александр нарын харилцааг Аргентиний тусгай албан бүрэн хяналтад аваад байв. Хэдийгээр тэд үгээ нууцлан ярьж байсан ч Цагдаагийнхан үйл явдлын өрнөлийг харж чадаж байв. Тэд чемоданийг далайн арслангийн арьс гэдэг байжээ. Ковальчук нэг удаа Элчин сайдын туслах руу миний коньяк, навчин тамхитай чемодануудыг онгоцны буудал руу Элчингийн машинаар хүргээд өгөөч гэж утасдав.

 

Элчингийн туслах Воробьёв би Элчин сайдын зөвшөөрөлгүй машин гаргах боломжгүй байна гэжээ. Ковальчук хэд хэдэн удаа чемоданыг Орос руу явуулах гэж оролдоод чадахгүй байсан учир арга хэмжээг хэрэгжүүлж байсан гүйцэтгэх ажилтнууд үйл явцыг түргэсгэхийн тулд тээврийн хэрэгсэл бэлдэж өгөхөөр шийдвэр гаргажээ.

 

ХАБА-ны ажилтнууд тусгай рейсын онгоц нисгэхээр бэлдэж байна. (Хавтас хэргээс)

 

Ингээд Оросоос 2017 оны 12 дугаар сард Ил-96 онгоц илгээжээ. Хожим энэ онгоцоор  ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев нисч ирэн Аргентиний Ерөнхийлөгчтэй уулзсаныг The Telegraph и Infobae мэдээллийн агентлагууд онцолжээ.

 

Москвад ачааг ОХУ-ын ХАБА, ДХГ, Аргентиний Цагдаагийн газрын төлөөлөгчид хүлээж байв.Москвад 12 дугаар сарын 12-нд ачааг авахаар ирсэн Владимир Калмыков, Иштимр Хужамов нарыг баривчлав.Тэднийг ачааны хамт ДХГ-ын төв байранд хүргэж, ачааг хүлээн авсан талаар Ковальчуктай яриулсан байна. Гэвч ачааг хэн тэднээс авах нь тодорхойгүй үлдэв. Хууль, хяналтынханд ч ямар нэгэн мэдээлэл байсангүй.

 

Москва. Онгоцноос чемодануудыг буулгаж байна. (Хавтас хэргээс)

 

1 дүгээр сарын 3-нд Абяновыг Тверийн шүүхийн шийдвэрээр гэрээс нь баривчлав. Тэрээр дараагийн томилгоогоо хүлээж байсан бөгөөд Элчин сайд Коронелли сайн тодорхойлолт хийж өгчээ.Близнюк 2 дугаар сарын сүүлээр Аргентин руу ачааг Орос руу явуулсан эсэхийг магадлахаар явсан байна. Энд түүнийг Чикалогийн хамт баривчилсан байна. Гэвч тэд хэргээ хүлээсэнгүй.Германы Хар тамхитай тэмцэх алба Ковальчукийг 1 дүгээр сарын дундуур Берлингийн нэг дүүргээс баривчилж, Оросын талд шилжүүлэв.

 

Ковальчукийн өмгөөлөгч Владимир Жеребенков чемодануудад үнэхээр коньяк, навчин тамхи байсан. Аргентиний Цагдаагийн газар, ТТГ түүний үйлчлүүлэгчийг өдөөн хатгаж хар тамхиар сольсон гэж мэдүүлсээр байна. Хэрэг цаашид хэрхэх нь Ковальчук, Близнюк, Чикало нарын мэдүүлэг, Орос, Аргентиний тусгай албаныхан гэмт хэргийн явцыг бүрэн илрүүлж чадах эсэхээс хамаарах болоод байна.

 

Тусгай сурвалжлагч. Илья Рождественский. Republic

 

Орчуулсан Р.Цэцэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Muu orchuuljee naad orosiin bulaig
2019-11-03