Хишиг даллага дуудуулахад сайн

Аргын тооллын 11 сарын 3. Билгийн тооллын намрын адаг хөх нохой сарын шинийн 7. Элдэв тэнгэртэн одтой луу өдөр.
Өдрийн наран 07 цаг 39 минутад мандаж, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай, дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулахад, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үсээ шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ