Японы Ерөнхий сайдын онгоцонд гал гарчээ

img

 

Япноы Ерөнхий сайд Шинзо Абэг Тайланд руу нисэх үед нь онгоцонд багахан хэмжээний гал гарсан талаар Койдо агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр,  орон нутгийн цагаар 11 дүгээр сарын гуравны 15:00 цагт Boeing 777-300ER  онгоцны арын хэсэгт, тогооч хоол хийж байсан өрөөнд гал гарсан байна.  Галыг шуурхай унтрасан бөгөөд галын улмаас хүн хохироогүй, мөн нислэгт нөлөөлөөгүй гэнэ.

 

Дашрамд дуулгахад, Boeing 777-300ER  онгоц дөрөвдүгээр сард ашиглалтанд орсон бөгөөд үүнээс өмнө Японы Засгийн газар  Boeing 747 онгоц ашигладаг байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ