ЦЕГ: УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон хэрэг бүртгэгдээгүй

УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглож байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулагдсан тухай мэдээлэл цацагдаад байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ийм мэдээлэл бүртгэгдээгүй байна" гэдэг мэдээллийг өглөө.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан гэх мэдээлэл гарсан ч албаныхан энэхүү мэдээллийг үгүйсгэж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ