ТОЯА академиас Ховдын багш нарт сургалт явууллаа

img

 

ЕБС-ийн сурагчдын I улирлын амралт дуусч, өнөөдөр хичээллэж эхэллээ. Сурагчдын улирлын амралтын хугацаанд ТОЯА Хүүхэд хөгжлийн академийн дэргэдэх Боловсролын зөвлөгөө өгөх төвийн захирал Т.Туяа багшийн удирдсан баг Ховд аймгийн 17 сумын 100 багшид зохион явуулсан байна. бүрэлдэхүүн   “Хэмжих 7 сэдэв, Бодлого зохиох аргачлал, чээж тоолол ашиглан сурагчдын ой тогтоолт сайжруулах сэдэвт арга зүй сургалт аравдугаар сарын 26-27 ны өдрүүдэд явагджээ.

 

Багш нар уг сургалтаас шинэ мэдлэг,шинэлэг санаа олж авснаа онцолсон байна. Сургалтын талаар ТОЯА академийн тэргүүн Т.Туяа:

 

-Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын захиалгаар ТОЯА Хүүхэд хөгжлийн Академийн дэргэдэх Боловсролын зөвлөлгөө өгөх төвийн баг хоёр өдөр амжилттай хамтран ажиллалаа. Манай багийн зүгээс сургалт зохион байгуулж хамтран ажилласан Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтэн танай хамт олон баярлалаа.  Багш нар сургалтын хэрэглэгдэхүүний хувьд шинэлэг, эрэлт хэрэгцээ ихтэй, маш олон хичээлүүдэд ашиглагдах боломжтой тул авч хэрэглэх хүсэлтэй байгааг уламжилж дамжуулж байна. Бидний хувьд ч энэ тал дээр хамтран ажиллах боломжтой хэмээв.

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ