Зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтжээ


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.04-ны өдөр нийт 331 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 260-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэнээс 1 хүүхэд гэмтсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, 2019.11.04-ны өдрийн 18:00 цагийн орчимд БЗД-ийн 4 дүгээр хороо Доржийн гудамж “97-р” сургуулийн зүүн замд Тoyota Land-Cruiser маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 5 настай А-г гарцгүй газраар ахын хамт зам хөндлөн гарах үедээ мөргүүлж гэмтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ