Цагдаа иргэдийг дарамталж, хэрэг тулгаж буй талаар мэдээлнэ

img

09.00 цагт ГХЯ-нд Орон нутгийн ЗДТГ-ын дарга нар болон ИТХ-ын төлөөлөгч нарт зориулсан "Жендэр ба бодлого төлөвлөлт" сургалт эхэлнэ. Утас: 88332008

 

09.30 цагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудын удирдлагуудтай уулзана.

 

10.00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран сургалт, уулзалт болно. Утас: 99070054

 

11.00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар мэдээлнэ. Утас: 99027019

 

11.00 цагт  Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Хот байгуулалт, хѳгжлийн газраас 2019 онд улс, нийслэлийн тѳсвийн хѳрѳнгѳѳр хийсэн тохижилтын ажлын талаар мэдээлнэ. Утас: 99054943

 

11.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

 

11.30 цагт MN-Мэдээллийн төвд Монголын цагдаа энгийн иргэнд үүсгээгүй, бүртгэлгүй хэргийг хэрхэн тулгаж, эрүүдэн, гэр бүлээр нь дарамталж, айлган сүрдүүлж байгаа талаар баримт дэлгэж мэдээлэл хийнэ.


12.00 цагт MN-Мэдээллийн төвд Сонгинохайрхан дүүргийн АН-ын үүрийн дарга нар тус дүүрэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт Ардчиллын ордонд МоАХ-ны Уирдах зөвлөлөөс  Оюутолгойн гэрээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, чөлөөт бүсийн асуудлаар мэдээлнэ.

 

15.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч Б.Долгион “Учралын блюз" тоглолтынхоо талаар мэдээлнэ.

 

15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан уулзалт болно.

 

15.30 цагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Оросын кино наадмын хэвлэлийн бага хурал, Кино долоо хоногийн нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ