Т.Аюурсайхан: Дипломат албан хаагчдын хүүхдийн цэцэрлэгийн төлбөр их сургуулийнхтай тэнцэж байна

img

 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Гишүүн Б.Ундраа ирэх оны төсөвт гадаадад суугаа ЭСЯ-дад төсөв хэр тусгасныг асуулаа. "Дипломат төлөөлөгчийн газруудын тоног төхөөрөмж, засварын боломжийн хэрээр төсөвлөөд явж байгаа. Одоо ямар нэг санал гаргахгүй" гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуллаа. 

 

-Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад анхаарах хэрэгтэй.  ГХЯ-нд 2020 оны улсын төсөвт ердөө хоёр тэрбум төгрөг тавьжээ. ЭСЯ-ны засвар, тоног төхөөрөмжид зарцуулахаар. Гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээр анхаарах хэрэгтэй. ЭСЯ-д бол Монголын нүүр царай. Энэ чиглэлд ГХЯ-ны төсвийг нэг дахин нэмэгдүүлж болохгүй юу? гэсэн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн асуултад ГХ-ны сайд Д.Цогтбаатар: 

 

-Засгийн газрын шийдвэр гарсан. Бид энэ байр суурин дээр байна. Бодит хэрэгцээ их байгаа ч биднийг дэмжиж ажиллаж байгаа. Бид цаашдаа өөрийн саналаа тавьсаар байх болно. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан:

 

-Дипломат консулын газрын албан хаагчдын хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрт гадаадын их, дээд сургуульд бакалаврын зэрэгтэй сурах хэмжээний төлбөр гаргаад байх юм. Жишээлбэл, Вашингтонд нэг хүүхдэд цэцэрлэгт 18 мянган ам.доллар, Стокольм 18 ам.доллар, Женев 24064 ам.доллар, Нью-Йорк 28.800 ам.доллар гээд нийтдээ 46 байршилд байршуулжээ. Дипломат төлөөлөгчийн газарт  ажиллах хүсэлтэй хүмүүс уралдаад явдаг. Дээрээс нь тухайн орны төрийн албан хаагчдын цалингаар цалинжина. Тэгээд ямар цэцэрлэгт хүүхдүүдийг нь явуулдаг юм. Нийтдээ жилийн хоёр сая гаруй ам.доллар, төгрөгөөр 5 тэрбум төгрөгийг хянаад 3 тэрбум төгрөг болгожээ. Сангийн яам яаж хянаж, яаж судалгаа хийсэн бэ?

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: 

 

-Сургалтын системд тогтолцоо нь хамгийн өндөр зардалтай тогтолцоо нь цэцэрлэг байдаг. Их сургуультай харьцуулшгүй үнэтэй. Манай тэнд ажиллаж байгаа хүмүүс тэдний төрийн албан хаагчийн хэмжээнд ойртож очихгүй бага цалинтай. Цэцэрлэгийн хүүхэдтэй хүн гэртээ орхиж болохгүй, төрийн хариуцлага хүлээдэг. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Тус байнгын хороо 2020 оны улсын төсвийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэн, чуулганы хуралдаанд шилжүүллээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
Ингэж их хангамж авч байж юу хийдэг новшнууд вэ. Хууль бус наймаа хийнэ. Монголоос очсон дарга нарын бөгс долоож үйлчилнэ. Ард иргэдийн загнаж хөөж явуулна. Ийм л юм хийдэг нь ойлгомжтой болсон
2019-11-08
юугаараа илүү юм:
цэцэрлэгийн хүүхдийн зардалыг бид өөрсдөө л хаана ч гэсэн гаргадаг шдэ, эд нар яаахлээрээ төсвөөс гаргуулдаг юм
2019-11-07
битгий хуц
2019-11-06
Sudlaach:
Энэ Аюурсайхан гэдэг хүн ер нь эрүүл хүн үү? Монголын дипломатуудыг тухайн орны төрийн албан хаагчдын зиндааны цалин авдаг гэж "хуцаж" байна. Тэгэж яривал тэд чинь цэвэрлэгчийнх нь цалинд ч хүрэх цалин авадггүй юм шүү. Муу популист, мангар мал минь!!!!! Амандаа орсноо бурж байхаа болих хэрэгтэй!!!! 2020 онд энэ мэт малуудыг сонгуулиар "заазлах" хэрэгтэй.
2019-11-06
битгий хуц