БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатуулжээ.
Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн аравдугаар сарын 31-ний өдөр саатуулан шалгаж эхэлсэн байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнийг залилан мэхэлжсэн. Улмаар гурван сая ам.доллар авсан, 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700 000 ам.доллар нэхэж авсан тухай мэдээлэл цацагдаад байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ