Улаанбаатар-Истанбулын шууд нислэг 2020 оноос эхэлнэ

img

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар 11 дүгээр сарын 7-нд  уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлэн, хэдийгээр шууд нислэгийг 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдэв.

 

 

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх,  ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-19
Зочин:
Турк лалар
2019-11-12