“Глобал Монтессори” цэцэрлэг хүүхдийн гарыг түлж, аутизмтай гэж ялгаварлалаа
Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Глобал Монтессори” цэцэрлэгийн багш гурван настай охины гар түлэгджээ. Цахим орчинд "Багш тухайн хүүхдийг унтаагүй гэсэн шалтгаанаар индүүний өрөөнд оруулж, гарыг нь онц ноцтойгоор түлж, биед нь санаатайгаар хохирол учруулсан байна" гэсэн мэдээлэл түглээ.
Энэ мэдээллийн мөрөөр бид “Глобал Монтессори” цэцэрлэгийн холбогдох албаны хүнтэй холбогдож тодруулахад "Тухайн хүүхэд маань аутизмтай, өдрийн цагаар унтдаггүй юм. Бусад хүүхдийг унтуулдаггүй учраас туслах багш нь дагуулаад индүүний өрөөнд оруулж, дэрний уут индүүдээд эргэж харах хооронд хүүхэд гараа түлсэн байсан. Багш хүүхдийн гарыг албаар түлээгүй" гэсэн тайлбарыг өглөө.
Тус цэцэрлэг хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхол, сурах тэмүүллийг дэмжин, эрүүл чийрэг хамтач нөхөрсөг, баяр хөөртэй, өөртөө итгэлтэй болоход нь тусална гэсэн зорилготойгоор ажилладгаа цахим хуудсанаа бичжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ