Суудлын автомашины импорт 8225-аар нэмэгджээ
2019-11-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ оны эхний 10 сард 1047.9 сая ам.долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд анги импортлосон байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад уг төрлийн барааны импорт 5.9 сая ам.доллараар буюу 0.6 хувиар буурчээ.

 

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 924.7 сая ам.долларт хүрч 2018 оны мөн үеийн дүнгээс 171.9 сая ам.доллараар өссөн байна. Энэ оны эхний 10 сарын хугацаанд суудлын автомашин 61069, ачааны автомашин 19931 орж иржээ. 

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 8225-аар, ачааны автомашины импорт 1288-аар тус тус нэмэгдсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин