Ахмад настан хүүхдийн гар утас хулгайлжээ


Ахмад настай эмэгтэй 16 настай охины гар утсыг хулгайлсан хэрэг гарчээ.
Тодруулбал БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсэгр ”Сүлжмэлийн урд автобусны буудал дээр гар утсаа алдлаа” гэсэн мэдээлэл 2019.11-р сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 16 настай эмэгтэй хүүхдийн гар утсыг 52 настай Т гэгч эмэгтэй хулгайлан авсан үйлдлийг илрүүлэн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж байна.
Хохирогчийн гар утсыг хүрэмнийх нь халааснаас хулгайлжээ. Иймд иргэд олон нийтийн унаагаар үйлчлүүлэхдээ гар утас, хэтэвчээ далд халаасандаа хийж байхыг зөвлөж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ