Гурван хүн угаартсан байж болзошгүйгээр гэртээ нас баржээ


Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайран багийн "Баазын лагер" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 402.5 км, сумын төвөөс баруун урд зүгт 2.5 км/-т иргэн А гэр бүлийн хамт 5 ханатай гэртээ угаартсан байж болзошгүйгээр амь насаа алджээ.
Энэ тухай дуудлага 2019.11.14-ний өдрийн 11:35 цагт Онцгой байдлын албанд ирж, дуудлагын дагуу Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 11:37 цагт очиход иргэн А /41 настай, эрэгтэй/ гэртээ газар унасан байрлалтай, Б /41 настай, эмэгтэй/, Э /16 настай, эмэгтэй/ нар орон дотроо нас барсан байдалтай байсныг сумын Цагдаагийн хэлтэс, хяналтын прокурорт хүлээлгэн өгсөн байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ