Нийслэлд ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ

img

 

Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний  статистикийн хороо мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ.

 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний  аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд

 

  • салхин цэцгээр 2395,

 

  • тэмбүүгээр 503,

 

  • мөөгөнцрөөр 73,

 

  • сүрьеэгээр 128,

 

  • гонококкт халдвараар 110 хүн өвдсөн  голлон нөлөөлжээ.

 

Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

их хурлын гишүүн гээ биз дээ
2019-11-15