Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавина

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэлд хориг тавихаар болжээ. УИХ 2020 оны төсөв болон нийгмийн даатгалын сангийн тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдэхээр болсон. Тэгвэл энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавихаар бэлдэж байгааг байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ.
Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг 23 хувьд хэвээр үлдээх ёстой гэсэн байр суурийг барьж буй аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ