Оросын хот дахь "Эгэл гайхамшиг"

Энэ бол цамхаг, ордны аль нь ч биш харин Оросын Йошкар-Ола хот дахь энгийн нэгэн дунд сургууль юм.
Энэ сургуулийг Оросын бизнесмен Сергей Мамаев байгуулсан бөгөөд сурагчид нь хичээлдээ дуртайяа явдаг сургуулийн багш байхыг хүссэн эхнэрийнхээ мөрөөдлийг тэрбээр ийнхүү биелүүлжээ.
Барилгын ажил 1998 онд эхэлж, гурван жилийн дараагаас нэгдүгээр ангийнхныг элсүүлжээ.
Өнөөдөр энэ сургууль хүүхдийн цэцэрлэг, бага болон дунд сургуулийг өөртөө багтаасан сургалтын цогцолбор болжээ. Хүүхдүүд үндсэн хичээлүүдээс гадна бассейн, бэлтгэлийн танхимд бие бялдраа хөгжүүлэн, морин спортоор хичээллэдэг гэнэ.
Мөн хүүхдийн бие бялдар болоод сэтгэлзүйн эрүүл мэндэд онцгой анхаарч, сэтгэлзүйн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төв ажиллуулдаг болжээ.
Эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлсэн Сергей Мамаев багадаа онц сурлагатан байсны дээр комсомолын хороог удирдан, хотын пионерын штабын ажилд оролцдог байжээ. Тэрбээр дунд сургуулиа төгссөний дарара багшийн мэргэжлээр суралцан, энэ хугацаанд хилийн цэрэгт алба хаан, сургуульдаа эргэн ирсний дараа эхнэр Татьянатайгаа танилцжээ.
Тэднийг оюутан ахуйд охин нь мэндэлсэн тул гэр бүлээ тэжээх шаардлагатай болж, Сергей гуравдугаар дамжаанаасаа сургуулиасаа гарч, бизнест хөл тавьжээ.
Анх видеомагнитофон худалдан авч бизнесээ эхлүүлсэн тэрбээр одоо хэвлэлийн том компани болон барилгын фирмийн эзэн болсон гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ