Ч.Хүрэлбаатар: Консулын томилгоонд нөлөөлөөгүй

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гадаад орнуудад Монгол Улсыг төлөөлөх консулуудыг томиллоо. Тухайлбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Ч. Ганболдыг, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайхан нарыг томилов.
Тува улсад суух Ерөнхий консулаар томилогдсон Ч. Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах юм байна. Сангийн сайд “Би санал болгоогүй, тийм эрх надад байхгүй” хэмээн энэ томилгоонд нөлөөлөөгүйгээ хэллээ. Ч.Хүрэлбаатар “Манай ах насаараа төрд ажиллаж байгаа. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг” гэдгийг нэмж хэлэв.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ