Эмэгтэйчүүдэд зориулсан тусгай ипотек гаргана
2019-11-21

 

Казахстан улс ойрын үед эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж байгаа талаар Спутник мэдээллээ. Энэ хөтөлбөрт бага орлоготой эмэгтэйчүүд хамрагдах боломжтой юм байна. 

 

Казахстанд ипотекийн зээлд хамрагдахын тулд 50 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэй байдаг бол дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бага орлоготой эмэгтэйчүүд 15-20 хувийн урьдчилгаа төлж ипотекээр орон сууц авах боломжтой болох гэнэ. 

 

Хөтөлбөрийн дагуу авах орон сууцны дээд үнэ 30 сая тенге буюу 200 гаруй сая төгрөг байх аж. Одоогоор ипотекийн зээлийн хүүг эцэслэн тогтоогоогүй, харин одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн дагуу хүү 8,5 хувьтай байдаг гэнэ.

 

Шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрт 4000 орчим эмэгтэйг хамруулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин