УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХа-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. Гишүүд ипотекийн зээлийн олголт, зээлийн хүүг бууруулах, инфляцийг тогтвортой байлгах, валютын урсгалыг хянах, арилжааны банкуудын эрсдэл даах чадвар зэргийг асууж, байр сууриа хэлж байв.
Н.Энх
Уншиж байна |