ШУУД: Бэлчээргүйгээс малчид аймгаас аймаг руу оторлож байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Бэлчээрийн даац, ашиглалтын талаарх УИХ-ын гишүүний асуулгад Шадар сайд хариуллаа.
Дараагаар нь гишүүд асуулт тавьж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: "Говь оготоногүй байсан. Гэтэл одоо оготонотой болсон байна. Хөдөө орон нутгаар явж байхад бэлчээр боссон байна. Малчид отроор 500 км нүүх нь ойрхон гэж байна. Үлийн цагаан оготоныг устгамаар байна гэж малчид хэлж байна" гэлээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 40 орчим сая га-д үлийн цагаан оготоно, 5 сая га-д царцаа тархсан байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ