Дижитал мэдлэг амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?

img

Дэлхий нийтэд дижитал техник үсрэнгүй хөгжиж, орчин үеийн хувь хүн болон байгууллагын харилцаа нүд ирмэх зуур шинэ түвшинд гарч, бидний төсөөлж ч байгаагүй технологиуд шил шилээ даран нэвтэрсээр байна. Гэвч дижитал технологийн энэхүү үсрэнгүй хөгжил бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ, үүнийг яаж давуу тал болгон ашиглах вэ?

 

 

Энэхүү асуултын хариултыг олохоор олон нийт, ялангуяа залуу гэр бүл, эцэг эхчүүдэд зориулсан “Нэмье-Дижитал хөтөлбөр” өдөрлөгийг Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкууд хамтран өнгөрсөн бямба гарагт “Зайсан хилл” цогцолборт зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн үед нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, цахим банкны тухай мэдээлэл өгч ажилласнаас гадна трэнд болж буй сэдвийн хүрээнд, тухайлбал дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн өөрийн амьдралдаа зөв ашиглах, өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй хэрэглээгээ хэрхэн хангах вэ зэрэг шинэлэг санаа бүхий илтгэлүүдийг тавьсан юм. Тухайлбал, ХААН Банкийг төлөөлж Бизнес шинэчлэлийн газрын захирал О.Баттулга “Дижитал мэдлэг амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулахын давуу талыг олон өнцгөөр тайлбарлалаа.

 

 

Өдөрлөгийн үеэр ХААН Банкны ажилтнууд хүрэлцэн ирсэн зочдод зах зээлд шинээр нэвтрүүлсэн онлайн цалингийн зээлийн бүтээгдэхүүн, мөн өөртөө үйлчлэх киоск машинаа танилцуулж, мөн газар дээрээс нь шууд зээл авах нөхцөлийг бүрдүүлсэн нь тун онцлууштай байлаа. Онлайн цалингийн зээлийн  үйлчилгээний онцлогийг дурдвал, зээл авах хүсэлтээ ганцхан минутад илгээж, шаардлага хангасан тохиолдолд салбар нэгжид нэг л удаа хандан гэрээ байгуулаад 30 сая төгрөг хүртэлх төгрөгийн зээлийг авах боломжтой юм.

 

 

ХААН Банк нь харилцагчдадаа дэлхийн стандартад нийцсэн дижитал технологи бүхий шинэлэг үйлчилгээг санал болгосоор ирсэн бөгөөд “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машинаа яг жилийн өмнө мөн “Дижитал гарц” өдөрлөгийн үеэр танилцуулж байсан билээ. Киоск машин нь АТМ болон бусад төхөөрөмжөөс эрс ялгаатай шинэлэг технологи бөгөөд дансны тодорхойлолт, банк хоорондын өндөр дүнтэй гүйлгээ, зээлтэй зээлгүй эсэх лавлагаа, цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай авах боломжтой. Банкны зүгээс энэ оны сүүлч, ирэх оны эхээр 100 киоск машин нэмж суурилуулахаар зорин ажиллаж байна.

 

 

Дашрамд дурдахад, өнөөгийн залуу гэр бүл, эцэг эхчүүд амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон нь энэхүү “Нэмье-Дижитал хөтөлбөр” өдөрлөгөөс ажиглагдаж байлаа. Оролцогчдын зүгээс цаг үеэ мэдэрсэн, хэрэгтэй чухал арга хэмжээ боллоо хэмээн онцолж байсан юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jelly Judge:
CYBERNOX GREY HAT SECURITY Be Watchful. Be Ready. Be Safe. The digital danger landscape shifts every single day, and the most reliable shield is the one already standing before trouble arrives. CyberNox Grey Hat Security assists individuals and companies in guarding themselves through ethical hacking, vulnerability assessments, penetration testing, security awareness training, and early threat detection. Where they can support you: Spot security flaws before cybercriminals can take advantage of them Fortify your online defenses Shield your systems, networks, and confidential data Build a safer and more durable digital future Follow the trail of cryptocurrency and digital assets Discover more: https://cybernoxsecurity.com/ CyberNox Grey Hat Security: Find the Cracks. Fortify the Walls. Secure Your Digital Life.
2026-11-19