Багануур, Налайхын ДЦС-ын ажиллагаа доголдох эрсдэл үүсчээ

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд болж байна. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин удирдан явуулж байна. Хуралдааны эхэнд цаг агаарын байдал, өвлийн бэлтэлийн талаар мэдээлэл сонсох юм. Ирэх өвөл, хаврын цаг агаарын байдлын талаар УЦУОШГ-ын дарга н. Энхтүвшин мэдээлэл хийв. Тэрбээр:
-Энэ жил зун оройтож эхэлсэн. Есдүгээр сарын дунд үеэс бороо хур их орж, хөрсний чийг багатай намар болж байна. Зуншлагын төсөл байвал наймдугаар сарын дунд үе хүртэл нийт нутгийн 70 орчим хувьд сайн байсан. 11 дүгээр сарын дунд 10 хоногоос огцом хүйтэрч, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 хувьд цасан бүрхүүл тогтоод байна гэлээ. Зарим нутагт 20-35 см зузаан цастай байгаа аж. Ойрын өдрүүдэд Хөвсгөлийн уулс, Төв аймаг, зүүн аймгийн нутаг, Алтайн салбар уулсаар хүйтний эрч чангарах юм байна.
Хангайн уулархаг нутаг, Хөвсгөлийн нутгаар шөнөдөө -32 хэм хүрч хүйтрэх аж. Нийт нутгийн 30 гаруй хувьд зудын эрсдэлтэй байх урьдчилсан мэдээ гарсан байна.
Нийслэлийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлсэн юм. Улаанбаатар хотын өндөрлөг хэсгүүдээс агаарын чанарыг шалгаж, сайжруулсан шахмал түлшний зөвлөгөөг цаашид үргэлжлүүлэн явуулах гэнэ. Сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт, түгээлт, борлуулалтынг нэмэгдүүлэх зорилгоор нөөцийн агуулах барьж, ашиглалтад оруулж байгаа гэнэ.
Энэ долоо хоногоос эхлэн явуулын борлуулалтын цэгий ажиллуулж, сайжруулсан түлшийг түгээх юм байна. 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл явуулын борлуулалтын цаг явуулах аж. Одоогийн байдлааг 140 тонн сайжруулсан шахмал түлшийг борлуулаад байгаа аж.
Өнөөдрийн байдлаар ДЦС-ууд 8-20 хоногийн нүүрсний нөөцтай байгаа юм. Улаанбаатар хотын 9 дүүргээс хоёр дүүргийн ДЦС-ын ажиллагаа доголдох эрсдэл үүсчээ. "Багануурын ДЦС-ийн нүүрсийг зөөвөрлөдөг түрэгч машины ажиллагаа доголдсон, учир 500 сая төгрөгийн завсарын ажил шаардлагатай. Налайхын ДЦС-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд нүүрсийг Хонхор станц дээр байршуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар Налайхад хоёр хоногийн нүүрсний нөөцтэй байна" гэж нийслэлийн Засаг дарга мэдээллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ