Дугаарын хязгаарлалт хоёр хоног үйлчлэхгүй


Энэ мягмар, лхагва гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна.
Тиймээс бүх нийтээрээ амрах энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ