Б.Пүрэвдорж: Ч.Улаан сайдыг огцруулах асуудлыг гишүүд дэмжинэ гэдэгт итгэж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХХААХҮ-ийн сайдыг огцруулах саналыг өргөн барилаа. Тэрбээр:
-Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-ын нэг гишүүн дангаар өргөн барьж болдоггүй. 19 гишүүний гарын үсэгтэйгээр өргөн барьдаг. УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан байгаа. Засгийн газрын гишүүд хариуцлагагүй ажиллаж байна. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Энэ хүрээндээ Засгийн газрын гишүүнийг огцруулах төслийг өргөн барьж байна. Нэг баримт бүрдүүлэх шаардлагатай болж байна, энэ хүрээнд. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хангалттай шалтгаан байна. Малчдын малаа борлуулдаг үнэ унасан. Нэг хонийг дунджаар 120 мянган төгрөгөөр борлуулдаг байсан бол 100 мянган төгрөгөөр борлуулж байна. Нэг адууны үнэ 100 мянган төгрөгөөр буураад байна. Энэ нь ХХААХҮЯ-наас махны экспорт дээр квот олгодог болсонтой холбоотой. Махны зөвшөөрөлтэй компаниуд өөрсдийн төлсөн авлигын мөнгөө малчдын махны үнийг бууруулах замаар нөхөж авч байна. УИХ-аар хэлэлцэхэд гишүүд ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ