Дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар хэн хэн тодров?

2019 оны Дэлхийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын нэр өнгөрөгч амралтын өдрүүдэд тодорлоо.
Оны шилдэг эрэгтэй тамирчнаар Кенийн марафонч Элиуд Кипчоге шалгарсан бол эмэгтэй тамирчдыг АНУ-ын гүйгч Далила Мухаммад өнгөлжээ. 35 настай Кипчоге дөрөвдүгээр сард Лондоны марафонд дөрөвдэх удаагаа түрүүлэхдээ 2 цаг 2 минут 37 секундын амжилт үзүүлж бүх цаг үеийн түүхэнд гуравт бичигджээ.
Улмаар аравдугаар сард Венад “Ineos159 Challenge”-ийн үеэр энэхүү зайг хамгийн түрүүнд 2 цагаас дотогш гүйсэн (1:59:40.2) хүнээр тодорсон билээ. 29 настай Мухаммадын хувьд энэ онд 400 метрийн халхалттай гүйлтийн дэлхийн дээд амжилтыг хоёр удаа шинэчлэн тогтоожээ. Анх долдугаар сард АНУ-ын аварга шалгаруулах тэмцээний үеэр 52.20-оор гүйсэн бол “Доха-2019” ДАШТ-ий финалд 52.16 секунд болгож урагшлуулсан юм.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ