Тува Монгол улс руу цахилгаан эрчим хүч экспортлох шугам сүлжээгээ шинэчилж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "Россеть Сибирь"-ийн ерөнхий захирал Павел Акилинтэй Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол уулзахдаа мэдэгдсэн байна.
"Сүүлийн жилүүдэд шугам сүлжээний компанийн бүс нутгийн бодлого эрс өөрчлөгдсөн. Энэ компани улсын эрчим хүчний цогцолборт ихээхэн хөрөнгө оруулан, шинэчилж, орчин үеийн стандартад хүргэх ажлыг хийж байгаагийн дээр Тувагийн Засгийн газрын төлөвлөж буй ажлуудад идэвхитэй оролцож байгаа" хэмээн Шолбан Кара-оол мэдэгджээ.
Түүний өгүүлснээр Монгол улс руу цахилгаан эрчим хүч нийлүүлэх үндсэн цахилгаан хангамжийн магистралийг бэлдсэн гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |