НМХГ: Яндангаа цонхоороо гаргаж галласнаас нэг иргэн нас барсан
2019-11-28

Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн талаар мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрөгч даваа гарагт угаарын хийд өртөж дахин нэг иргэн нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Уг иргэн угаарын хийн улмаас  амь насаа алдсан эсэхийг тогтоосон шинжилгээний хариу эцэслэн гарсан байна. Энэ тухай НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн "Хан-Уул дүүрэгт 37 настай иргэн нас барсан. Өмнөх даваа гарагт мэдээлэл ирэхэд үхлийн шалтгаан тодорхой болоогүй байв. Харин одоо шалтгаан нь тодорхой болсон. Тухайн айл нь цахилгаан галлагаатай байж. Цахилгаан галлагаа хийж байх үедээ гэртээ завсар хийсэн бөгөөд энэ үед цонх нь цантаад байсан тул сайжруулсан түлш хэрэглэсэн юм билээ. Шахмал түлшээр галлахдаа яндангаа цонхоороо хөндлөн гаргаж  галласнаас болж шөнөдөө угаарын хийн хурц хордлогод өртөж нас барсан байна" гэлээ. 

 

Нийслэлийн онцгой байдлын газарт хоногт ирж буй буй дуудлагын 80 орчим хувийг объектийн гал түймэр эзлэх болжээ. Объектийн гал түймэр ихсэх болсон шалтгаан нь гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифийг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэт ачааллыг нэмэгдүүлсэн. Улмаар иргэд шөнийн цагаар унтаж байхдаа объектийн гал түймэрт өртөж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох нөхцөл байдал үүссэн гэдгийг НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд хэвшсэн тул угаарын дуудлага харьцангуй багассан болохыг албаныхан хэлж байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийд хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн үгүй. Ихэнх дуудлага өгч байгаа иргэд хөнгөн хэлбэрийн хордлоготой байх учраас түргэн тусламжийн эмч нар гэрт  нь очиж зөвлөгөө өгөөд буцаж байгаа аж. 

 

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

 

Нийслэлийн Онцгой комиссын дарга, хотын Захирагч С.Амарсайхан хүйтний эрч чангарч галлагааны үе эхэлсэнтэй холбогдуулан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулж, алслагдмал хороодуудад түлшийг хүргэлтээр хүргэх үүрэг даалгаврыг өгсөн байна. Уг үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан түлш тасарсан цэгүүдийн мэдээллийг иргэд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд илгээх боломжтой талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан яаралтай арга хэмжээг авч ажиллах аж. Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, галлагааны зөвлөмжийг хүргэж, түлшний түгээлт нийлүүлэлтэд ээлжээр ажиллаж байгаа талаар мөн  мэдээллээ.

 

 Иргэд, аж ахуйн нэгжүүдийг галлагааны зөвлөмжийг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан зөвлөлөө.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
zochin:
Объектын гал түймэр гэж ямар түймэр байна аа, ухаандаа ой хээрийн түймэр биш гэж байгаа хэрэг үү
2019-11-28
тэр түлший нь битгий ав нүүрсээрээ галла
2019-11-28
Zochin:
Albani humuus hudal yrih um daa tsaashid olon hun ugaartad nas barnaa hii medrech yasan alga l ba jil ireh tusam hun nas barna gedgiig bitgii martaarai uhliin tuntai buteegdehuun uildverleed bgaa um uu ta nar chini
2019-11-28
Дорж:
Айлууд мод, цахилгаан гээд л аргалж л байна одоохондоо. Ханан пийшэнтэй айлууд айдастай байнаа
2019-11-28