Зарим барааг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн Зарим барааг Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хэлэлцлээ. Уг хуулийн төслөөр Дорноговь аймаг дахь Газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхныг барих барилгын материалыг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгасан юм.  Дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах барааг гаалийн татвараас чөлөөлж, буцаан олгохоор заажээ. 

 

Мөн НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сараас эхэлж мөрдөх юм байна. Хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Үргэлжлүүлээд Онцгой албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

 

Монгол Улсын Засгийн газар болоод Германы Засгийн газар хоорондын байгуулсан биологийн олон янзын уур амьсгалийн өөрчлөлттэй холбоотой хэрэгжүүлэх төслийн хүрээнд  зарим бараа бүтээгдэхүүнийг Онцгой албан татвараас чөлөөлөхөөр хэлэлцэж байгаа аж. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ