Аяллын хөтөч тайлбарлагчид хоёрдахь жилдээ чуулна

img

 

Манай улс аялал жуулчлалаас ДНБ-нд 1.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан нь дотоодын эдийн засагт оруулсан нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг эзэлж байна гэсэн статистик гарчээ. Цаашид энэ хувь нэмэгдэх хандлагатай байна гэсэн тооцоолол ч гарсан. Энэ салбарт Монгол орныг гадны зочид жуулчдад таниулахад хамгийн идэвхитэй ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол аяллын хөтөч тайлбарлагчид билээ. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Аяллын хөтөч тайлбарлагчид 2 дахь жилдээ чуулж, тэдэнд тулгамдаж буй асуудал болох нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ангилал зэрэглэл тогтоох, даатгал гэсэн чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцэх гэж байна.

 

 Өнгөрсөн жил Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо нь Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Travel Hub ХХК-тай хамтран “Аяллын хөтөч тайлбарлагчдын” анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулсан. Чуулганы үеэр аялал жуулчлалын салбарт хөдөлмөр эрхэлж байгаа аяллын хөтөч тайлбарлагчдын нийгмийн даатгал, ажлын байрны аюулгүй байдлын талаарх хэд хэдэн тулгамдсан асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг дамжуулах ажлыг эхлүүлсэн билээ. Ийнхүү чуулганы эцэст бид мэдээлэлгүйгээс хамгийн их хүндрэл учирч байгааг олж мэдсэн юм.

 

Аяллын хөтөч тайлбарлагчдын II чуулган 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байранд 09:00-15:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Тус Чуулганаар аяллын хөтөч тайлбарлагч нарт нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн хууль, зохицуулалт, хариуцлагын даатгал, стандарт ангилал, зэрэгжилтийн асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсээр мэдээлэл олгох, хууль зохицуулагчдын түвшинд асуудлыг хүргэх зорилготой байна. Энэ жилийн чуулганыг Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Travel Hub ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо дэмжин, салбарынхан хүчээ нэгтгэн ажиллаж байна. Та бүхнийг “Аяллын хөтөч тайлбарлагчдын II чуулган”-даа идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

 

Холбоо барих утас: 99168741, 96647818

 

Веб сайт: www.mptga.org

 

Аяллын Хөтөч Тайлбарлагчдын II чуулганы хөтөлбөр

 

Чуулган болох газар: Нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байр  

 

2019 оны 11 дүгээр сарын 30-ны Бямба гараг

 

09:00-10:00 Бүртгэл

 

10:00-10:30 Нээлтийн үйл ажиллагаа. Хүндэт зочид үг хэлнэ.

  • Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
  • Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

 

10:30-11:30 Үндсэн илтгэл

  • Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны  Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат “Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны 2019 онд хийсэн ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд"

 

11:30-12:30 Илтгэл

  • Илтгэл 1: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Б.Одбаяр “Аяллын хөтөч тайлбарлагчийн стандарт, ангилал зэрэглэл”

 

  • Илтгэл  2:  Махони Лиотта ХХН-ийн гишүүн, хуульч Д.Номин “ Хөдөлмөрийн гэрээ ба хөлсөөр ажиллах гэрээ, ажлын байрны жишиг тодорхойлолт”

 

  • Илтгэл 3:   Мэргэшсэн мэргэжил сургалтын төв ТББ-ын тэргүүн Г.Даариймаа “Аяллын хөтөч тайлбарлагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлууд”

 

  • Илтгэл 4: Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн Ө.Бодьгэрэл “Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль ба бусад зохицуулалтаас аяллын хөтөч тайлбарлагчид хамаарах хэсгүүд”

 

12:30-13:00 Цайны завсарлга

 

13:00-13:45 Илтгэл

 

  • Трэвэл Хаб Монголиа ХХК Гүйцэтгэх захирал Э.Цоморлиг “Аяллын хөтөч тайлбарлагч нараас авсан судалгааны үр дүн”

 

  • Эн Ай Си Брокер ХХК Захирал Э.Ариунаа “Даатгал гэж юу вэ? (Эрүүл мэндийн даатгал, Амьдралын даатгалын тухай)

 

13:45-14:45 Хэлэлцүүлэг

 

  • Аяллын хөтөч тайлбарлагч нарт тулгамдаж буй асуудлыг эрэмблэх, шийдэл зөвлөмж санал болгох

14:45-15:00 Чуулганы хаалтын үйл ажиллагаа 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ