Техасын химийн үйлдвэр дэх галыг унтрааж чадаагүй байна

img

 

 

АНУ-ын Техас мужийн Порт-Нечес дэх газрын тос химийн үйлдвэрт цуврал дэлбэрэлт гарсны дараа үүссэн гал түймрийг одоо хүртэл унтрааж чадаагүй байгаа талаар Regnum  агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр гал сөнөөгчид үйлдвэр рүү нэвтэрч, гал унтраах ямар ч боломжгүй байгаа бөгөөд үйлдвэрт дахин дэлбэрэлт гарах аюултай байгаа гэнэ.

 

Онц байдлын улмаас ойр орчмын суурингийн 60 орчим мянган оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлж байгаа аж. 

 

Эргэн сануулахад, Порт-Нечес дэх газрын тос химийн үйлдвэрт 11 дүгээр сарын 27-ны өдөр дэлбэрэлт болсны улмаас гурван хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар үйлдвэрээс 6,4 километр радиуст байрлах бүхий л оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж байв. 

 

 

 

Техаст газрын тосны үйлдвэр шатаж байна

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ