Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг томиллоо
2019-11-30

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.

 

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын талаас Элчин сайдаа сонгон шалгаруулаад тухай улсад материалыг нь илгээдэг бөгөөд тухайн улс орон нь Элчин сайдад нэр дэвшигчийг судалж үзээд хүлээн авах эсвэл хүлээн авахаас татгалзах эсэхээ шийдэж хариу өгдөг. Даваа генералын хувьд түүнийг ОХУ-д суух Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар томилохыг Оросын тал баяртайгаар хүлээн авсан учраас хурдан хугацаанд томилогдсон байна. Юмыг судалж ойлгож байж бид бусдыг шүүмжилж баймаар байна шүү Монгол ахан дүүсээ
2019-12-02
ГАДААД ХЭРГИЙН САЙДААС АСУУЯ:
ЗАА ХӨ ЦОГТБААТАРАА ... ЭНЭ ЮҮ ГЭСЭН ҮГ ВЭ. 10 ШАХАМ УЛС ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙ КОНСУЛГҮЙ БАЙЖ БАЙДАГ ....ТОМИЛЖ БАРДАГГҮЙ . ЧАДДАГГҮЙ , ГЭТЭЛ ЗҮГЭЭР Л НЭГ ЦЭРГИЙН ГЕНЕРАЛ ГАНЦААРАА ДИПЛОМАТЫН ШАЛГУУР ХАНГААД ОХУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДЧИХОЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ... БУСАД ЭЛЧИНГҮҮДЭД СУУЧИХ АЖИЛТАН БЭЛТГЭГДЭЭГҮЙ ЭСВЭЛ БҮГД ШАЛГУУР ХАНГАХГҮЙ БАЙНАА ГЭСЭН ҮГ ҮҮ...
2019-12-02
Дэслэгч Генерал:
Мундаг эр хүн шүү мужык хүн Шинэ ажилд нь амжилт хүсье
2019-12-01
би:
амжилт хүсье. эрхэм дэслэгч генералд
2019-12-01
лон:
жанхуугийн бөгсийг долоогё гунариал
2019-12-01
irgen:
sain ajillaj orostoi olon tom tosol heregjyyleerei, amjilt hysie
2019-11-30