Үсээ засуулбал эд, мал арвидна

img

Аргын тооллын 12 дугаар сарын 01. Билгийн тооллын өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 5. Гоё хүүхэн одтой, хар бич өдөр. 

 

Өдрийн наран 08 цаг 19 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.  Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 

 

Үсээ шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ