“АМЬ ТОРГООГЧ”
2019-12-02

Алх цохихын өмнө шүүгч юу боддог бол. Эсвэл бусдын амьдралыг бодох ч үгүй “Монгол Улсын нэрийн өмнөөс...” уншчихдаг болов уу. Энэ асуултад хариулт хайн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Надад амьдралаа яриад суух шүүгч олох тун бэрх. Хэрэг, зорилгоо учирласаар тус гурван шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүүгийн өрөөнд оров.

 

“Манай шүүхийн байрны орчин нөхцөл хүндхэн. Америктэй зүйрлэх юм биш. Анх намайг томилогдож ирэхэд дулаан тун бэрх өрөөндөө даараад, халаагуур залгаад суудаг байлаа. Хөөцөлдөж байж өнгөрсөн жил дулааны шугамаа засварлуулсан” хэмээн хэнэггүй яриа өрнүүлсэн хээгүй даргын өрөөнөөс нэгэн шүүгчтэй уулзаж ярилцах зөвшөөрөл аваад гарлаа.

 

Дараа нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын өрөөнд орвол “Миний зүгээс тусламж хэрэгтэй юу” хэмээн мөн л таатай хүлээж авснаар ажил бүтэв. Дараагийн өрөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийнх...

 

“Шүүгчийг бурхан л гэж хардаг байлаа”

 

“Саяхан л шүүгчийн туслах хийгээд гүйж явсан даа. Хэдий нь 17 жил өнгөрчихөж ээ” гэж уяралтайхан өгүүлснээ өнгөрч одсон олон өдрийг товчлох мэт тэр санаа алдав.

 

“Дөнгөж сургуулиа төгссөн, 22 настай жаахан охин анх шүүхийн хаалгыг татан орж байлаа. Би нарийн бичгээр 5, шүүгчийн туслахаар 5 жил тус тус ажиллаад шүүгч болсон. Шүүгчээр ажиллаад долоон жил болжээ. Анх нарийн бичиг байхдаа шүүгчийг бурхан л гэж хардаг байлаа шүү дээ /инээв.сур/. Хар нөмрөгөө өмсөөд л хаа холоос ирж явааг нь харахаар сандарна, сүрдэнэ. Шүүхийн нарийн бичиг байхдаа 100 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтай. Түүнээсээ шимтгэл, суутгалаа төлөөд гар дээр 77 мянган төгрөг л авдаг байсан санагдах юм. Тухайн үед ганц бие ч байж, цалингаа үрж бардаггүй байлаа. Нарийн бичгээсээ Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүгчийн туслахаар очсон доо” хэмээн шүүгч Л.Одончимэг шүүгчийн туслахаас шүүгч болох хүртэл туулсан он жилүүдийг дурсав.

 

Шүүн таслах үйл ажиллагааны ачааны хүндийг нарийн бичиг, шүүгчийн туслахууд үүрдэг. Ингэж ачааны хүндийг үүрэлцсэн туслахууд замдаа шантарчихгүй л бол уйгагүй хөдөлмөрийн үр шимд “шүүгч” хэмээх шагнал тэднийг хүлээж байдаг. Тэр шантралгүй ажилдаа дурласаар долоон жилийн өмнө шүүгч болж төрсөн нутгаасаа ажлын гараагаа эхлэхээр хөдөөг зорьжээ. Ингэж 10 гаруй жил амьдарсан их хотоо орхиж орон нутгийг зорьсон шигээ томилолт өвөртлөсөөр тун саяхан эргээд ирж. Хүн амын төвлөрөл ихтэй хотын дүүргүүдийн шүүх байгууллагуудын шүүгчийн ажлын ачаалал хэрээс хэтэрч "амь торгоох” байдлаар хөдөө орон нутгаас тусламж хүсч томилолтоор шүүгч авчирч ажиллуулж буй аж. Эдгээр “амь торгоогч”-дын нэг нь Л.Одончимэг шүүгч.

 

Шүүгч өвдөх, үхэх ч эрхгүй

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Шүүхийн ерөнхий зөвлөлд 2019 онд нийслэлийн шүүхүүдээс нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал огцом нэмэгдсэн, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрсэн гэх үндэслэлээр шүүгчийн орон тоо нэмэгдүүлэх, шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай санал, хүсэлт давхардсан тоогоор 160 гаруй иржээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл эдгээр санал, хүсэлтүүдээс нэн тэргүүнд орон тоог нэмэгдүүлэх, нөхөн бүрдүүлэлт хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн байдлыг харгалзан нийслэл, дүүргийн шүүхүүдэд орон нутгийн шүүхүүдээс 31 шүүгчийг 3 сарын хугацаатай томилолтоор ажиллуулж байгаа юм байна.

 

“Хөдөө, орон нутагт шүүхийн ачаалал харьцангуй бага. Шүүх хуралдаануудын шалтгаан нөхцөл хөнгөн байх нь элбэг тул өглөөнөөс орой хүртэл үргэлжлэх нь ховор. Тийм болохоор би цайныхаа цагаар гэртээ хариад гялс хоолоо идчихээд ирдэг байлаа. Гэтэл хотод цайндаа орохгүй суусаар орой хурлаа завсарлуулах тохиолдол цөөнгүй байдаг. Тэр хэрээр нийслэлийн шүүгч нар ачаалал даагаад сурчихсан байдаг юм билээ" хэмээн хот, хөдөөгийн шүүгчдийн ажлын ачааллын ялгааг тодотгов.

 

Энэ шүүхийн ойр хавиар цайны газар тун ховор. Хотын төв рүү орж хооллох гэхээр цаг зав хомс тул зэргэлдээх өрөөнд жижигхэн гал тогоог шүүгчид тохижуулжээ. Энэ гал тогоондоо “амьдрал” буцалгаж, ихэнх өдрүүдэд гэрээсээ хоол хийж авчраад халааж иддэг гэнэ. Үүнийгээ эрүүл зөв хооллолт гэж баясна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэл, дүүргийн шүүхүүдийн ажлын ачаалал хэвийн хэмжээнээс бараг 1 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Шүүгч ажлын өдөр тогтмол уртасгасан цагаар зарим тохиолдолд амралтын өдрөөр ч ажилладаг байна. Энэ нь эрүүл хүний физиологиос давчихсан ачаалал болох нь судлаачдын ажиглалт, туршилтаар нотлогджээ.

 

Ялангуяа, дүүргийн шүүхийн шүүгчдийн  ажлын хэт их ачаалал нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ онд "Шүүгчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, нөхцөл боломж” судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд шүүгчдийн 91 хувь нь сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн байна. Тодруулбал, нийт шүүгчдийн тавиас дээш хувьд нойргүйдэх, толгой өвдөх, амархан ядрах шинжүүд, дөчөөс дээш хувьд санаа зовних, байнга ажлаа бодох, уурлах бачимдах гэх мэт стрессээс үүдэлтэй сэтгэл зүйн шинжүүд илэрчээ.

 

Ханиад хүрч халуурсан ч эмчид ханддаггүй. Цүнхэндээ үргэлж эм авч явж түүгээрээ өвчнөө намдаачихдаг гэж Л.Одончимэг шүүгч ярив. Орон тооны дутагдал, ажлын ачааллаас болж өвдөх, үхэх ч эрхгүй ажиллаж буй хүмүүс бол шүүгч аж. Шүүгч нар эрүүл мэнд нь аргагүйдсэн шатандаа очиход л Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж чөлөө хүсдэг байна.

 

Шүүгч өндөр цалинтай л гэнэ. Гэвч хүн л юм хойно өвдөнө, зовно. Ажлаа хийж яваад амь насаа алдах, хавдраар өвчлөх, тархи зүрхний өвчлөл, үр зулбах, хөдөө орон нутагт ар гэрээсээ хол ажилладаг шүүгчид амралтын өдрөөрөө ирж яваад осолд орох мэтчилэн амь нас, эрүүл мэндийн асуудал яривал хүндрэл их юм.

 

“Зам тээврийн осол хүнийг хайр найргүй гэмтээдэг. Сүүлийн үед асфальтан зам тавигдах хэрээр зам тээврийн осол маш их нэмэгдэж байна. Нөхөр маань “Хүүхдүүдээ санаад байна” гээд долоо хоног бүр хотруу ирдэг. Тэндээс гарах бүрт нь би санаа зовнино. “Одоо хаана явна” гээд л цаг тутам залгана. Тэгэхгүй л бол муу юм болчих юм шиг санагдаад байдаг. Манай хүн хурдаа хэтрүүлэхгүй, зөрчилгүй явлаа гэхэд өөрөөс нь шалтгаалахгүйгээр өөр хэн нэгэн ирээд осол гаргачихдаг тохиолдол маш их тул үргэлж айдаг” хэмээн Л.Одончимэг шүүгч ярилаа.

 

Ажлын ачааллаас гадна өөр олон асуудал шүүх байгууллагад бий. Аль ч орны шүүхийн байр, байгууламж сүрдэм, гайхам байдаг. Харин манайд эсрэгээрээ. АНУ-д шүүгч дөрвөн туслахтай байдаг бол манайд ганцхан туслахтай. АНУ-д шүүгч нар хэд хэдэн өрөөтэй байдаг бол харин манай улсын нийслэлийн нэг дүүргийн хоёр шүүгч жижигхэн өрөөнд хамт сууна. Шүүгч, шүүгдэгчтэй огт ойртохгүй тусдаа хаалгаар шүүх хурлын танхим руу орж гардаг бол манайд шүүх хурал дуусмагц шүүгдэгч, шүүгч хоёр нэг хаалгаар уралдаж гарна.

 

Ямартаа л “Нэг шүүх хурлын дараагаар шүүгдэгч хэргээ хүлээхгүй “Би чамайг ална” гээд л дайраад байсан. Яг тухайн үед хаалга чиглэн хажуугаар нь гарахдаа “цохиод авах вий” гэж их айж билээ” хэмээн Л.Одончимэг шүүгч ярьж суухав.

 

Аливааг “Амьдралд энэ байтугай юм тохиолдоно” гэж хүлээж авдаг

 

Бидний яриа улам алсарч анхны шүүх хурал, амьдралын зовлон жаргалын тухай хөвөрлөө.

 

“Орон нутагт шүүгчээр очоод хамгийн анх нэг иргэнд захиргааны шийтгэл оногдуулсан. Олон жил нарийн бичиг, шүүгчийн туслахаар ажиллаж шүүх хуралдааны “галуун тогоо”-нд чанагдаж ирснийх анхны шүүх хуралдааны явцад сандраагүй. Харин хамгийн анх долоо хоногийн баривчлах шийтгэл оногдуулах тогтоол дээр гарын үсэг зурахдаа нэлээд бодсон. Хүний эрх чөлөөг долоо хоног хязгаарлана гэдэг маш том шийтгэл шүү дээ. Би гарын үсэг зурахгүй өрөвдөөд явуулчихвал эргээд л ирнэ гэж бодсон хэр нь эмээж эмээж гарын үсэг зурж байлаа. Энэ миний санаанаас огт гардаггүй юм. Үүнээс хойш олон ч хэрэг шийдэж, гарын үсэг зурж дээ.

 

Шүүгч хүн хатуу, өөрөөрөө байх мөн чанаргүй болчихдог юм билээ. Хэн нэгний гайхаж, балмагдаж, айж сандарч байгаа зүйлийг хүртэл “Амьдралд энэ байтугай л юм тохиолдоно” гэж хүлээж авах жишээтэй. Шүүх хүнийг тэгж л төлөвшүүлдэг. Энэ хэрээр хүүхдүүд маань хүртэл адилхан өсч, төлөвшөөд байх шиг санагддаг. Бага байхад хариуцлагатай зарчимч хүүхдүүдийг багш ангийн дарга болгочихдог доо. Тэгсэн манай том охин Дундговьд байхдаа ангийн дарга байсан, сая хотод шилжиж ирээд ч удалгүй ангийн дарга болчихож. Багш нь “Танай охин их зарчимч. Ангийнхнаа “чи тэгж болохгүй, чи тэг. Үдийн цайгаа уухдаа хүртэл ам дамжуулж асгаж цутгахгүй шүү ангийнхаан” гээд сурган хүмүүжүүлдэг болохоор нь ангийн дарга болгочихсон гэнэ. Тэгэхээр анзаардаггүй ч миний ажил, мэргэжлийн онцлог гэр бүл минь хүртэл нөлөөлдөг бололтой юм” ажлын онцлог, амьдралын сонин сайхан хуваалцав.

 

Нийслэлийн шүүхийн ачаалал хөнгөвчлөхөөр Л.Одончимэг хотод хүүхдүүдийн хамт ирсэн бол түүний хань орон нутагтаа ажлаа хийгээд үлджээ. Ханиасаа хол хоёр хүүхэдтэйгээ бүхнийг болгохоор бүсгүй ганцаар зүтгэсээр. Өдөр нь шүүгчийн ажлаа хийгээд, орой хариад ээжийн ажлаа үргэжлүүлнэ...

 

Өглөө маш эрт босч хоёр хүүхдийнхээ өдрийн цайнаар идэх хоолыг нь бэлдэж өгснөөр түүний шинэ өдөр эхэлнэ. Дараа нь өөрийгөө бэлдэж ажил руугаа яарна. Орой хүүхдүүдийн хичээл 18.00-.19.00 цагийн үед тарна. Заримдаа шүүх хурал тарахгүй удна. Энэ тохиолдолд эгчийгээ гуйж хүүхдүүдээ гэрт нь хүргүүлэх зэргээр болгоод л байгаа гэнэ.

 

Хүүхэд хохирох бүрт зүрх шимширдэг

 

Шүүгч бол нийгмийн толь. Тиймээс эмзэглэж явдаг зүйлийн тухай асуувал “Хүүхэд хохирогч болно гэдэг хамгийн аймшигтай. Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийлэл бүрт зүрх шимширдэг. Бас оюутнууд цэнгээний газар хамгаалагчаар ажиллах тохиолдол элбэг. Хөөрхийс  сургалтын төлбөрөө олох гэж ажил хийж байгаад л залуу насны ааг омгоор согтуурхсан нэгнийг цохиод авсан байна. Яахав амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй хамар хугарсан зэрэг гэмтэлтэй, хоёр тал эвлэрээд ороод ирдэг ч насан туршид нь гэмт хэрэгт холбогдож байсан гэдэг тодорхойлолт дагна гэдэг харамсалтай. Амьдрал баян, адаглаад л гадагшаа сургуульд сурахаар виз мэдүүлэх болж, цагдаагийн тодорхойлолт авахад хэрэгт холбогдож байсан гэх хар тамга гараад ирнэ. Тиймээс залуучаад хайран санагддаг. Ийм тохиолдлоор хэрэгт холбогдсон залууст “Чи эрүүл, тэр согтуу” гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэдгийг үргэлж хэлдэг юм” хэмээлээ.

 

Ийнхүү хар нөмрөгтэй, хүрч боломгүй оргил адил санагддаг байсан шүүгчтэй өнөөдөр харин дулаан яриа өрнүүлж суухад “бидний л ижил хүн юм” гэх бодол эрхгүй төрж суусан. Тэднийг нийгэм даяар өндөр цалинтай гэж шүүмжилнэ. Гэсэн ч хэрээс хэтэрсэн ажлын ачаалал дундаас толгой өндийх завгүй суух тэд ч бас робот биш, хүн.

 

Л.Одончимэг шүүгч өнөөдөр оройтвол хүүхдээ хэнээр хичээлээс нь авахуулах, хариад ямар хоол хийх тухай бодол тээж яваа...

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ooroo durtaidaa songoson yum chin odo yahwde durgui bol tgeed bolchihoichee...
2019-12-08
tttt:
prokuror, murdugchiig ajilgui gej heleegui shuu dee. ter 100 hereg ni shuuhed irdeg, neg shuugchid gar deerh uldegdel 40 baih ni engiin uzegdel. shuuhed bas hereg shiideh hugacaa gej bii, bodwol manai salbariin hun bh. 45 honog hamgiin deed taliin hugacaa shuu dee
2019-12-06
9:
цалин авна авилга авна
2019-12-04
зеро:
цагдаа 100 гаран хэрэгтэй байдаг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нр 200-300 материал шийдвэр дээр ажиллагаа явуулж орой 22 цагт харивал эрт тарж бгаан тэр.хагас бүтэн сайнд ажилладаг гэвэл яах уу.
2019-12-04
Зочин:
Хэцүү гэвэл бүх мэргэжил хэцүү. Та бүгдийн үр хүүхдийн сурч боловсрох үйл хэрэг,хүмүүжил төлөвшлийн төлөө ажиллаж буй багш нарт өвдөх ч эрх бдаггүй.
2019-12-04
Unshigch:
Ene humuus yagaad dandaa USA-tei ajil , bair hamgamjaa zuirleed baigaan bol tsalin hamgamj ni uridniihaasaa nemegdsen ch tednii ajildaa handaj baigaa handlaga uurchlugduugui humuusiig buhimduulsaar buruu shiidveruud garsaar l baigaa shuudee. Medeej olon hunii dund gaigui heden hun baigaa l baih
2019-12-04
Монголхүү:
Өөрийн сонгосон замнал ажил мэргэжлийг хүнд хэцүү гэх хэрэггүй л болов уу. Бэрхшээлгүй ажил гэж байдаггүй юм.
2019-12-03
Yag daa:
Ёстой яг шүү, үнэн
2019-12-03
Tiim shuu:
Tiim shuu alivaa ajil mergejil buhen hetsuu hund amidraliin asuudal soriltuudtai urgelj tulgardag. Prokuroruud ch bs ih l ajiltai bh yum, bugd l nasnaasaa ert buuraltsan, nud ni anivchij medreliin yadargaand orson ulsuud l bdg shuu. Gehdee oir havid ni shuugch, prokuror, tsagdaa zereg hungui humuus hezee ch oilgohgui l dee. Urgelj har suudriig ni l yaritsgaaj, oorsdiigoo l zovj ajillaj amidarch bna gj bodotsgoodog
2019-12-03
Gegee:
Hun bolgon shuugch bishldee gehdee shuugch bol mergjilee bodsonch her suree bodsonch aldah erhgui humuus neg shuugchiin aldaa onoonoos bolood shuuhiin ner hund unah yesgui baih
2019-12-03
Шүүгч нарын Толь болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Төмөрбаатар нь америкийн хил дээх маш их хэмжээний доллартай баригдсан шүү дээ, Үүнээс илүүгээр шүүгч нар яаж өөрсдийгөө харуулах вэ дэ.
2019-12-03
bayr:
нийгмийн зарим нэг хэсэг нь үнэхээр юм бодохоо больчихжээ. шүүгч болгон муу хүн биш шүү дээ. уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэж ардын үг хүртэл байдаг. тэр олон шүүгч дунд сайн нь ч бий, саар нь бас бий л байх. нийтээр нь харлуулж бодоод, шүүмжлээд байвал нийгэмд шудрага ёс тогтоно гэсэн хүлээлт тунхаглалын шинжтэй болно. юмыг аль болох саруулаар бодож байх нь зөв болно. юм болгоныг харлуулах хэрэггүй. шүүгч нар ч бас хүн л юм хойно алдах эндэх зүйл гарч л таарна.
2019-12-03
нано:
догь шүүгчид бий бий
2019-12-03
Зочин:
Шүүгч ажлын ачаалал их гээд түүртэж байгаа бол цагдаа, прокурор яах билээ. Цагдаагийн албан хаагч нар гар дээрээ 100 гаран хэрэгтэй өдөр шөнөгүй түүнийхээ араас явна. Хэрэг болгон дээрээ нотлох баримт цуглуулах гээд гадуур дотуур байнга явна, хүмүүсээ дуудаж мэдүүлэг авна, бүх зүйлд өөрөө гүйнэ. Хугацаандаа амжихгүй бол арга хэмжээ авахуулна. Бас дээр нь дуудлаганд явж жижүүрт хононо, ямар нэг арга хэмжээ, асуудал болоход хамгаалалтанд гарна гээд бусад ажил зөндөө. Прокурорууд бас адил 100 хэрэгт хяналт тавьна. Хэргийн газрын үзлэгт явна, орон нутагт бол хэдэн өдрөөр ч явах тохиолдол гарна. Хэргээ унших, шийдвэрлэх гэж хэдэн цагаар ширээний ард сууна. Өөрсдөө бүх зүйлээ бичиж боловсруулна, 5-6 прокурорын дунд 1 туслахтай тэр нь прокуроруудын шийдвэрлэсэн хэргүүдийг нааш цааш нь болгохоос илүү зүйл хийж амжихгүй. Шүүх хуралд оролцохоор хотын түгжрэл дунд хэдэн цагаар явж шүүх дээр очиж хурлаа хүлээсээр хагас өдрийг барна. Хэргүүд бүгд хуулийн хугацаатай, хойш тавьна гэсэн ойлголт байхгүй, ар араасаа өдөр бүр ундарсаар. Цагдаа, авлига, тагнуулын байгууллагад ирсэн бүх гомдлууд прокурорт хянагдаж шийдвэрлэгддэг, тэдний цөөхөн хувь л шүүхэд шилждэг.
2019-12-03
tttt:
prokuror, murdugchiig ajilgui gej heleegui shuu dee. ter 100 hereg ni shuuhed irdeg, neg shuugchid gar deerh uldegdel 40 baih ni engiin uzegdel. shuuhed bas hereg shiideh hugacaa gej bii, bodwol manai salbariin hun bh. 45 honog hamgiin deed taliin hugacaa shuu dee
Yag daa:
Ёстой яг шүү, үнэн
Өмгөөлөгч:
Худлаа ярь. Шүүгч нар биеийн тамирын заал, эмнэлэг гээд дуртай газраа дуртай цагтаа явдаг. 7 хоногийн 2 өдөрт нь хурлаа дурлачихаад хураогшй өдрөө хувийн амралт, гуанзаа төвхнүүлэх явдаг. Шүүгчийн аюхурал хийдэггүй өдөр гэж тогтоочихвол өөр өдөр зарлах боломжгүй хуралдаа ирвэл ир гээд сууж байдаг. Харин тус гарууд ажлын хүндийг хүрдэг, өвдөх эрхгүй гэдэг нь үнэн. Ажил хийхгүй мөртлөө ачаалал их гэж битгий худлаа ярь. Чадахгүй бол ажлаа өг. Оронд нь түүртэлгүй ажил хийх залуу зөндөө б.на
2019-12-02
САЙН ИРГЭН:
Шүүгч нарт харлцааны соёл гэж байхгүй байхгүй
2019-12-02
123:
Сайхан ярилцлага, нийтлэл бичжээ. Шүүгч ч гэсэн хүн л болохоор хүний амьдралын жаргал, зовлон бүгд л байгаа.
2019-12-02
Irgen:
Ajlin achaalal ni yagaad ihessenii tsaad uchriig ni oloosoi. Niigem buheldee hordsoni ilrel.
2019-12-02
Ари:
Шүүгчийн ажил хэцүү хэцүү. Олон хүн дунд сайн муу аль аль нь байдаг болохоор олон шүүгч мэргэжилдээ эзэн болсон мундаг шүүгч ч бий, ашиг сонирхлын хүлээсэндээ орооцолдсон авилгач шүүгч бас бий л байх, гэхдээ мэдэхгүй юм. Олон нийтийн дунд анхаарал татсан хэрэгт бага ял өглөө гээд шүүгчийг буруутгаж, хардаж сэрддэг. Гэтэл яг үнэндээ шүүгч хүн хуульд ямар хариуцлага ногдуулахаар заасан байна, тэр хэмжээнээс хэтрүүлэх боломж байхгүй болохоор хөнгөн ялтай хууль баталж өгсөн УИХ-ын гишүүдийг л хардах ёстой юм байгаа юм.
2019-12-02
XL:
Эерэг мэдээг хэн ч хүсэхээ больжээ.Шүүгч гэхээр сөрөг мэдээ бичигдэх ёстой мэт хүлээлт олон нийтэд бий болжээ.Уншигчид бид өөрсдөө ийм хүлээлттэй байх шиг байна.
2019-12-02