ШУУД: "Ард түмний штаб"-аас шаардлага хүргүүлж байна
Ирэх онд зам ашигласны төлбөрөөс нийслэлийн төсөвт 50 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо гарч, зам ашигласны төлбөрийг нэмэхээр болсон. Үүнтэй холбогдуулан зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж, “Ард түмний штаб”-аас НИТХ-ын даргад шаардлага хүргүүлж байна. "Ард түмний штаб"-ын тэргүүн н.Жагар "бид авлигачдад татвар төлж байснаас ард түмэндээ төлөх ёстой" хэмээж байв. Уг шаардлагыг НИТХ-ын дарга Л.Дагва хүлээж авлаа. Тэрбээр:
-Улаанбаатар хот улсдаа 320 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлж өгч байгаа. Улаанбаатар хотын амьдрах аргыг цаашдаа өөрчлөх ёстой. Төсөв шүтсэн гунигт амьдралаа салах ёстой. Төсвийн хөрөнгөөр хотын бүх асуудлыг сайжруулж, шийдвэрлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн оролцоо, өөр санхүүгийн эх үүсвэрийг бий болгоход нь хот ажиллах ёстой. Хотын дарга "Улаанбаатар хотын хатуу хучилттай автозамын 40 орчим хувийг дахин сайжруулж, шинэчлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлэн, шаардлагыг хүлээж авсан юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ