С.Чинзориг: "Капитал" банкны өр барагдуулах явц удаан байна

img

ХНХ-ын сайд С.Чинзориг "Капитал" банкинд НДС-гийн мөнгийг байршуулсантай холбоотой мэдээлэл хийв.

 

Тэрбээр: 

 

-Намайг ХНХ-ын сайдаар томилогдоод ирэхэд нийгмийн даатгалын сангаас мөнгө байршуулсан байсан. Түүнээс хойш нэг ч төгрөг нэмж хөрөнгө байршуулаагүй.  2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн.

 

Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй.

 

Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно.

 

Байнгын хорооноос өгсөн чиглэлд “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах”  гэж заасан байсан.

 

Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч  харилцах дансанд шилжүүлсэн 79.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгээр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн.

 

Дээрх 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө  харилцах дансанд шилжсэн.

 

Тэтгэврийн хүүг дорвитой бууруулах арга хэмжээ өнгөрсөн хугацаанд авч эхэллээ. Хамгийн олон тэтгэвэр авагч "Капитал" банкаар үйлчлүүлдэг байсан байна.

 

"Капитал" банкны өр барагдуулах явц удаан байна. Үндсэн хөрөнгөөр НДС-гийн өр барагдуулах санал байна. Үүнийг танай НДС худалдан авч, мөнгөө шийдвэрлэх боломжтой гэдгийг Монголбанк ярьж байгаа. "Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир хөрөнгийг нь битүүмжилсэн асуудал байна хэмээн мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-09
ККККК....:
КАПИТАЛЫН ЭЗЭНМАА ЯГ ХАЖУУД ЧИНЬ СУУЖ БАЙНА ШД.... ҮСДЭЭД АВААЧ
2019-12-04
Tord bushuu tushaa !:
Za bolio Chinzorigoo chi shuuh zagdaad ni handaad ch bolow Ulsiin mongiig buzaaj Tord ni oguul !!!!!
2019-12-04
Иргэн:
Ингэж идэж ууж завшаад ард олон дээр татвараа ичихгүй нэмээд байхаар уур хүрч бухимдах юм. Татвар авч бгаа шигээ наад алга болж дампуурдаг мөнгөө хурдан шийдэж учрын олооч. Ард түмний халаас хоослох юм сэтгэнээ
2019-12-04
Пээх:
Хадгаламжийн дансанд байсан мөнгийг харилцах данс буюу хүүгүй хадгалуулаад дуу чимээ гаргахгүй суугаад байдаг ийм хүйтэн цэвдэг сэтгэлтэй сайд байдаг аа
2019-12-03
Ундармаа гишүүнийг шүүвэл мөнгө дорхоноо гараад ирнэ, бодвол засагтай хамт хулгай хийсэн учир наранд явж байна уу?
2019-12-03
зочин:
Гэмгүй царайлсан энэ хулгайчийг шалгах цаг ирнээ
2019-12-03
Иргэн:
Наад хулгайчуудынхаа бүх хөрөнгийг битүүмжилж байгаад өр барагдуулах хэрэгтэй ш дээ.
2019-12-03
Ss:
Udaa daraa mongoo tatah geheer haruy ogdoggui geh shig huuli huchniihen haa baina toriin medel ta nariin gart baigaa biz dee!!Tegeed haryi ogohgui banknii hariltsah dans ruu shiljuulsen...Odoo boli doo Chinzorig saidaa ta bas huivaldaand oroltsoj tsag aldsan baina!!!
2019-12-03
Зочин:
МАН-ынхан хуваагаад цохичихсон. Тийм болохоор эргэж капитал банкнаас юу ч олдохгүй. Ундармаа УИХ-ын гишүүн хэвээр. МАН-ынхан бүгд мэдэж байгаа хирнээ хуваагаад цохичихсон болохоор яаж ч чадахгүй
2019-12-03