ГЕГ-ын "хардалт" ба ГИХГ-ын тайлбар

Чингис хаан Олон улсын нисэх буудалд 2019.12.4-нд Эрээн-УБ чиглэлийн онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэн E нь хятад иргэдийн олон тооны гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг олноор нь багцлан улсын хилээр авч, орж ирсэнийг гаалийн шалгалтаар илрүүлсэн тухай мэдээлэл цацагдсан.
Энэ тухай Гадаадын иргэн харьяатын газраас тодруулахад "Эдгээр иргэдийн паспорт бичиг баримтыг шалгаж үзэхэд “Таван толгой шин” ХХК-ийн шугамаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлийн дагуу манай байгууллагаас “HG “буюу хөдөлмөр эрхлэхээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэд байна.
Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэд бүрмөсөн нутаг буцах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд хасалт хийлгэх үүрэгтэй байдаг. Үүний дагуу эдгээр иргэд нь Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж орж ирэхгүй учраас дээрх хууль, журмын дагуу паспорт дээр “хасав” тэмдэглэгээ хийлгэж, оршин суух үнэмлэхийг нь хууралгахаар “Таван толгой шин” ХХК-ийн ажилтан бичиг баримтуудыг оруулж ирсэн асуудал байна" гэлээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ