“CREATIVE STUDENT” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүд шалгарлаа

СЭЗИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж буй Creative Student тэтгэлэгт хөтөлбөрийн сүүлийн шат болох LION KING шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа. Тэтгэлэгт хөтөлбөрт нийт 182 оюутан мэдлэг чадвар, оюун ухаанаа сорьж оролцсноос 15 бүтээлч оюутан шалгарч дараах байдлаар үнэлгээнүүд гарлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шүүгчээр “Жем Интернэшнл” ХХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Г.Оюунболд, “Жем Интернэшнл” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежер Э.Одгэрэл, СЭЗИС-ийн Бизнес удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Ганшагай, СЭЗИС-ийн Сургалт, Оюутан хариуцсан проректор Д.Анхтуяа нар ажиллалаа.
Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Жем Интернэшнл” ХХК нь 20 жилийн ойн хүрээнд “CREATIVE STUDENT SCHOLARSHIP”-ийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг “Жем Интернэшнл” ХХК нь СЭЗИС-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ