Арилжааны долоо хоногийн тойм

img

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрөгч долоо хоногт таван удаагийн арилжааг явуулж, 52 ХК-ийн 1,1 сая ширхэг хувьцааг 5,9 тэрбум төгрөгөөр арилжлаа. Компанийн бондын арилжаагаар “Жаст агро” компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 21,9 мянган ширхэг бондыг 219,2 сая төгрөгөөр арилжсан байна. ТОР-20 индекс 20584,14 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 826,18 нэгжээр буюу 4,2% өссөн байна. Индексийн сагсад багтах Таван толгой /32,2%/, Шарын гол /9,3%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 48,1 тэрбум төгрөгөөр буюу 2,4% өсч, 2 их наяд 51,1 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Бэрх уул /100,8%/, Таван толгой /32,2%/, Сөдөт /32.2%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Багануур /16,1%/, Шивээ овоо /15,0%/, Талх чихэр /14,6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 52 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 26 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Шарын гол /452,2 мянган ширхэг/, Ремикон /283,7 мянган ширхэг/, Женко тур бюро /76,5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шарын гол /5,0 тэрбум төгрөг/, Таван толгой /638,5 сая төгрөг/, АПУ /38,5/ сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ