Ангела Меркель дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр дахин тодров
2019-12-13

 

Forbes сэтгүүл жил бүр гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель дахин тэргүүллээ. Тэрбээр энэ жагсаалтыг ес дэх жилдээ  ийнхүү тэргүүлж байгаа юм. 

 

Германы өөр нэг эмэгтэй энэ жагсаалтад багтсан нь Еврокомиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен бөгөөд тэрбээр жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. 

 

Жагсаалтын хоёрдугаар байранд ОУВС-ийн захирлаар ажиллаж байгаад одоо Европын төв банкны тэргүүний албан тушаал хашиж буй Кристин Лагард, гуравдугаарт  АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси нар орсон байна.

 

Харин Их Британийн хатан хаан жагсаалтын 40 дүгээрт, алдарт хөтлөгч Опра Уинфри 20 дугаар байранд, АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп 42 дугаарт бичигджээ.

 

Америкийн Time  сэтгүүл 2019 оны хүнээр нэрлэсэн, Шведийн экологийн төлөөх тэмцэгч 16 настай Грета Тунберг 100 дугаар байранд орсон байна.

 

Forbes: Хамгийн өндөр орлоготой уран бүтээлчид-2019

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин