ШУУД: НИТХ автозамын ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцална

НИТХ өнөөдөр хуралдаж, автозам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан албаны хүмүүсийн байр суруийг сонслоо. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх:
-Нийслэл Улаанбатар хотод 1100 км автозам байдаг. Автозамын төсвийг 40 тэрбум төгрөг бүрддэг. Автозамын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн үг. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Нэг жилийн настай автозам тавимааргүй байна. Явган замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан.Тиймээс ирэх жил 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн. Нийслэлийн автомашин ашигласны төлбөрийг нэмж, автозамыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Сонгууль дөхсөн учир энэ шийдвэрийг улстөржүүлж байна гэж бодож байна. Чанартай, аюулгүй замаар зорчих гэвэл автозам ашигласны төлбөрөө нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээв.
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга:
-Өнөөдөр автозам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг цуцлахаар НИТХ хуралдана. Өнөөдөр эдийн засаг хүнд, ард иргэдийн амьдрал хүнд энэ үед автозам ашигласны төлбөрийг нэмэх нь буруу. НИТХ дахь АН-ын бүлэг 2020 оны төсвийг хэлэлцэхэд анхнаасаа оролцоогүй. Өнөөдөр юмны үнэ өсч, ам.долларын ханш нэмэгдэж, өрхийн бодит орлого буурсан энэ үед татвар нэмсэн нь буруу.
Өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй учир хотын төсвөөс 300 тэрбум төгрөгийг тушаах гэж байна. Энэ мөнгийг улсын төсөвт тушаахгүйгээр нийслэлийн бүтээн байгуулалтыг хийх бүрэн боломж байгаа. Хотын төсвөө улсад тушаачихаад хотын иргэдээс дахин татвар авах нь шударга бус үйлдэл хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ